ТАЙЛАНДЫН ВАНТ УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Similar documents
ӨРГӨДӨЛ БӨГЛӨЖ, ИЛГЭЭХ ГАРЫН АВЛАГА

ААЛЗНЫ ТОРНЫ НЯГТШИЛ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ТӨЛӨВ БАЙДЛААС ХАМААРАХ НЬ. Ч.Ууганбаяр* Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Абрахамд өгсөн Бурхны амлалт

ARTICLES ALLIACEAE J.G. AGARDH. (СОНГИНЫ) ОВГИЙН УРГАМЛЫН ТООСНЫ ХЭЛБЭРЗҮЙН ОНЦЛОГ

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Есүс төрсөн нь

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Есүс төрсөн нь

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Бурхан Абрахамын хайрыг шалгасан нь

ГЭР СУУЦЫГ ЭКО СУУЦ МӨН ЭСЭХИЙГ ТОГТООХ ОЛОН УЛСЫН ШАЛГУУР ҮНЭЛЭМЖИЙН АСУУДЛУУД. Б.Тэмүүжин*, А.Өэлүн **, И.Гончигбат ***

КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ

r-neck cwo-10950t cashmere 100% + nylon

MONGOLIA RD LAND ART BIENNIAL

Erbaum. Display Type Family

Material safety data sheet In compliance with Regulation 1907/2006

The Rendezvous and Body & Soul exhibitions, with significant works from the Essl Collection, will run until 30 June.

39. Кумло индешымше урок: У пайрем-влак

BACK SKIRT PART 2 FLORENCE DRESS CUT 1 PAIR SIZE 10 SIZE 8. (Match pattern pieces along dashed lines) GARMENT BAG. Cut on fold BAG BOTTOM.

PRODUCTION OF A WHITEBOARD MARKER REFILLED INK FROM CRYSTAL DYE.

THE LENGTH CURLS - IMPORTANT CHARACTER IN SELECTION OF KARAKUL LAMBS

1 CROP MARKS LUXURY JORDAN RAOUFPUR BOOKLET PRINTING

Dawn Roe - Richard Minino - Kalup Linzy ARTBORNE. Volume 2 : Issue 5. Orlando Arts & Culture

MEDIA KIT 2017 FIRST MEDI A GR OUP

MAKEUP BEAUTY BLENDER SLANTED BEAUTY BLENDER

THE ARCHAEOLOGICAL SITE OF SHENGAVIT: AN ANCIENT TOWN IN THE ARMENIAN HIGHLAND

ОБЩЕСТВЕННО-ПОЛИТИЧЕСКАЯ ЛИТЕРАТУРА. Психология

Some Ceramic Forms in Western Georgia (I-IV Centuries A.D.) Koba Koberidze

TREATMENT OF LEATHER CASES AND BAGS

WHAT S HAPPENING THIS STOCKHOLM ART WEEK

REFORM THE QUASI-DRUG APPROVAL SYSTEM

Clear Ticket Wristlet SKU: UPC: Available Now: Available In 30 Days: Available In 60 Days: Available In 90 Days: SKU: UPC: Available Now:

Skills Canada National Competition. Project. 29- Hairstyling / Secondary and Post-Secondary May 27-30, Saskatoon

MEDIEVAL SETTLEMENT ON THE SITE OF CRVENKA NEAR VRŠAC

CURRICULUM ** Year of study I. Sem. I [hours / week] C S L P

IMPRINT AREA: Richmond Metal case. Citizen movement. Dated display. Water resistance. (4c) L

SAFETY DATA SHEET according to 1907/2006/EC, Article 31

Code Description Price Page Women's Bags 2

Relax and Rejuvenate

What drives footwear exports of Vietnam and Cambodia

МEШОВИТА ГРАЂА, књ. XXXIII стр MISCELLANEA, vol. XXXIII pp УДК : 314.1(497.11):94(560) 1477 (093)

Министерство образования Республики Беларусь. Учреждение образования «Барановичский государственный университет» О. В. Романович, Т. А.

DEMO-CATALOG DEMO-CATALOG. WWW: Phone:

V Semester Skill Enhancement Courses. Laplace Transforms / Chemistry of Cosmetics & Perfumes. Archives and Museums / Interview Skills and Ethics

DEMO-CATALOG DEMO-CATALOG. WWW: Phone:

STRAP OPTIONS: All groups DIAL OPTIONS: Group 3 Richmond

DESIGN AND DEVELOPMENT OF HAMMER MILL AFOLA Y AN ALEX BEING A FINAL YEAR PROJECT REPORT SUBMITTED IN PARTIAL

Evidence Packaging, Labeling

Art & Design in Our Lives E-magazine Issue #1

Т.Г. БАРЫЧЭЎСКАЯ (Мінскі дзяржаўны лінгвістычны ўніверсітэт)

Indus Valley Civilization

Guangzhou Tena Human Hair Limited

GIORNATA QUALUNQUE DEL DANZATORE GREGORIO SAMSA

PRODUCTION AND CHARACTERIZATION OF SHEA BUTTER LOTION FORTIFIED WITH ALOE VERA

YOUR CANADIAN ICE DIAMOND AWAITS YOU

Содержание. Women's Bags 3. Women's Bags - More 7

Year: nty 4-H. Proje. My goals for. this year are:

TOM JOYCE: EVERYTHING AT HAND

Study on the Application of Lu Brocade patterns on Modern Clothing. Design. Ying Dai 1

Mercer University School of Engineering. Feasibility report: Purchasing Lockers for Student Rental 17 October 2011

Company Name S.I.S.D. Vendor Number Company Contact Address City, State ZipCode Phone Fax Website. 90 Days 1 year 2 years with normal use

Assembly Instructions

The First Crypto-Currency For Printing. WHITE PAPER - LITE VERSION

MATERIAL SAFETY DATA SHEETS Page 1 of 5

DEMO-CATALOG DEMO-CATALOG. WWW: Телефон:

How do R&D expenditures influence national total factor productivity and technical efficiency?

Honey s beautiful design solutions, along with the strong sales growth, have given Harrods the confidence to continue to invest in design and NPD.

VLADIMIR KASHIRSKII'S EXCAVATIONS IN THE BARROW CEMETERIES BETWEEN THE VAJUONIS AND ŽEIMENYS LAKES IN 1906 AND 1907

Homemade no rinse body wash

DRAFT PAPER IUPLR: Research and Museums: A National Conference at the Smithsonian Institution November 20-23, 2002

Jumbo braid bun jumbo Braid Braid Braid Braid

Tena Sijakova-Ivanova, Vojo Mircovski

Kipling handbags for teens

July 2016 THEORY. Chapter-I

MILANO FIRENZE PARIS LONDON MUMBAI SHANGHAI SHENZHEN. International Study Centre

A fashion design course offering a state-recognized bachelor s degree in co-operation with the renowned Macromedia University of Applied Sciences.

SIGNATURE PACKAGE The Heavenly Nantha Garden Experience (2.5 hours) EGP 2,200

55th Bangkok Gem & Jewellry Fair. (24-28 Feb, 2015) Introduction. Date: 24 th Feb-28 th Feb,2015.

SHAW ACADEMY NOTES. Diploma in

SUN & SKIN CANCER CANCER INSIGHT WHAT YOU NEED TO KNOW ABOUT FOR PHARMACY STAFF INSIDE: A3 poster to display in your pharmacy.

SOUTHEAST ASIAN FASHION DESIGN COURSE DESCRIPTION

Professionally hand-crafted wire art & heirloom jewellery

Mary Alice Casto 223 HECO Bldg. University of Nebraska-Lincoln Lincoln, NE

J. C Overseas Inc.

DAVID BECKHAM REVISED EDITION

A study of Xiongnu tombs

How Meditation Has Inspired an Artist s Vision

Beijing University of Civil Engineering and Architecture. Beijing, China Alexandra Viscusi Class of 2019

Pineapple Appeal Order Form

Dermalex acne acne acne Dermalex Acne Dermalex Dermalex

Our mission: printed edition САЛОН salon.com.ua interior design contest «САЛОН Design Awards»: public spaces and «САЛОН Design Awards»: private spaces

InterFace Excel. Type 5635 Type combi shave foil shave. combi shave foil shave on/off

Galerie E.G.P Paris. Galerie E.G.P Paris. Arianne Foks. Attempt to Cover the Sky

Liposomal vitamin C highly concentrated for topical application with SDS system. Restores the physical and mechanical properties of the skin.

Material Safety Data Sheet

5 Tips for a Perfect Fake Tan

BOOTS AND PIECES. Page 1

Cherished in Life......Treasured Forever

Financial Integration, Productivity and Capital Accumulation

The 5 Best Hypoallergenic Lipsticks

Kimberley Lang Designs

A Study on the Conceptual Design of Fashion Product

Evidence Packaging.

Transcription:

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

АГУУЛГА 1.ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА... 2 Тайландын Вант Улс дахь авлигын нөхцөл байдал:... 2 Улс төрийн орчин:... 3 Хууль эрх зүйн орчин:... 34 Шүгэл үлээгчийн хамгаалалт:... 5 Авлигатай тэмцэх байгууллага:... 6 Олон нийтийн худалдан авах үйл ажиллагаа...6 2. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СҮҮЛИЙН САРУУДАД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА... 911 1

1.ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Тайландын Вант Улс дахь авлигын нөхцөл байдал: Транспаранси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар тус улс 2013 онд дэлхийн 177 улс орноос 102 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. Тус улсад авлига дараах салбаруудад хамгийн их тархсан байна. Улс төрийн хүрээн дэх авлига Хөрөнгө оруулалт, улсын зээл, татвар, торгууль, төлбөр хураамж зэрэг төсвийн орлогын хүрээн дэх авлига Төр, хувийн хэвшлийн түншлэлийн удирдлага төсвийн төлөвлөлт, хуваарилалт, худалдан авалт, зээлийн зарцуулалт зэрэг төсвийн зарлагын хүрээн дэх авлига Сонгуулийн санал худалдан авах, парламентын санал худалдах зэрэг улс төрийн намын хүрээн дэх авлига Хууль сахиулах байгууллага, шүүх, цагдаа, хорих ангиудын хүрээн дэх авлига Эрүүл мэнд, боловсрол, газар, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүрээн дэх авлига Тайландын Вант Улсын 2013 оны Авлигын Индексийн судалгаагаар Тайландад авлигын түвшин хэвээр байна гэсэн үзүүлэлт гарсан бол 2013 оны 3 дугаар сард хувийн хэвшлийн компаниуд, шинжээч нараас бүрдсэн 1066 хүний дунд явуулсан судалгааны дүнд нийт оролцогчдын ¾ буюу 75 хувь нь авлигын түвшин маш өндөр байна гэж дүгнэсэн байна. Хүснэгт 1. Тайваны Вант Улс, Монгол Улсын зарим үзүүлэлтийн харьцуулалт, судалгааны дүн, харьцуулснаар Д/д Үзүүлэлт Тайландын Вант Улс Монгол Улс 1. ТИАвлигын төсөөллийн индекс 2013 онд эрэмбэ (177 улсаас) оноо (100 онооноос) 2. ТИДэлхийн авлигын хэмжүүр судалгаа 2013 онд Авлигатай салбарын талаарх төсөөлөл 102р байр 35 Цагдаа Улс төрийн нам төрийн албан хаагч Бизнесийн салбар 83р байр 38 Хууль тогтоох байгууллага, Улс төрийн нам, Шүүх засаглал Боловсрол 3. Дэлхийн шударга ёсны индекс, 2013 онд Эрэмбэ (99 улсаас) 47 51 2

Оноо (1 хүртэл) 0.52 0.51 4. Хүний хөгжлийн индекс, 2013 онд Эрэмбэ (193 улсаас) 89 Оноо (1хүртэл) 0.722 5. Нэг хүнд ногдох ДНБий хэмжээ, ам. Доллар 6. ДНБ, оны үнээр 387.2 тэрбум ам. доллар 103 0.698 5 779 4 056 11.5 тэрбум ам. доллар 7. Хүн амын тоо, сая хүн 67.790.616 2.9 Улс төрийн орчин: Сүүлийн жилүүдэд Тайландын Засгийн газрын албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдож байгаа нь маш ноцтой асуудал хэмээн тэмдэглэсээр байна. Тайландын Улс төрийн орчин дахь авлигын гол эх үүсвэр нь мөнгөний төр буюу маш их мөнгөний урсгал юм. 2013 оны Дэлхийн авлигын хэмжүүр судалгаагаар Тайланд Улсын төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтнуудын дунд авлига хамгийн их байна гэсэн дүгнэлт гарсан байна. Засгийн газраас авлигын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар судалгаанд оролцогчид сэтгэл дундуур байсан ба судалгаанд оролцогчдын 1/10 хүрэхгүй хэсэг нь сүүлийн 2 жилийн хугацаанд авлигын түвшин буурч байгаа гэжээ. Тус улсын төрийн албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлэх нь их байна. Жишээ нь:тайландын Авлигын эсрэг Үндэсний комисс Инглак Шинаватра Ерөнхий Сайдын алба хашиж байхдаа улсын цагаан будааны хөнгөлөлтийн хөтөлбөрийн явцад алдагдал хүлээж байгааг анзаараагүйн улмаас улмаас их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай болохыг тогтоов. Комиссын дарга Вича Махакун Бангкок хотноо сэтгүүлчдэд хэлэхдээ энэ шийдвэрийг комиссын долоон гишүүн бүгд санал нэгтэйгээр гаргасан бөгөөд Ерөнхий Сайд асан Шинаватра хөтөлбөрийн явцад алдагдал 500 тэрбум бат буюу 15.5 сая доллар хүртэл өссөн талаар мэдээлэх үед тэрхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоох ёстой байсан гэсэн байна. Хууль эрх зүйн орчин: Тайландын Эрүүгийн хуульд идэвхтэй ба идэвхгүй авлига, хээл хахууль өгөхөөр завдах, айлган сүрдүүлж мөнгө авах, хувийн ашиг сонирхлоор төрийн албан хаагчийг хахуульдах, хээл хахуульд зуучлах гэмт хэргүүд байдаг ба санкцийн хувьд маш хүнд, зарим тохиолдолд ялын дээд хэмжээ ч байдаг. Гэвч Эрүүгийн хуульд гадаадын албан тушаалтнуудтай холбоотой авлига, эсхүл байгууллага хоорондын авлигын гэмт хэргийг оруулаагүй, эдгээр зүйл заалтын талаар дурдагдаагүй байна. Авлига, хээл хахуулийн эсрэг НҮБийн конвенцид гадаадын төрийн албан хаагчдын авлигын талаар оруулсан байдаг. 1999 оны Мөнгө 3

угаахын эсрэг хуулиар мөнгө угаах болон гэмт хэргийн шинж чанартай мөнгө, хөрөнгө ашиглахыг хууль бус гэж тогтоосон. 2012 оны 8 дугаар сард Банкок Постд хэвлэгдсэн мэдээллээс харахад санхүүгийн байгууллагуудын мөнгө угаах үйл ажиллагааг нь хянах зорилгоор Мөнгө Угаах гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөнгө угаахын эсрэг шинэ журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 1997 оны Үндсэн хууль мөн л хээл хахуулийн эсрэг хууль тогтоомжийн нэг чухал хэсэг байсан, учир нь уг хуулиар төрийн байгууллагын илүү ил тод байдал, хариуцлагыг онцолсон байдаг. 2007 оны шинэ Үндсэн хууль нь мөн ижил зарчмаар төсөл нь гарсан ба олон нийтийн мэдээлэлд нэвтрэх тухай заалтыг оруулсан. Тайландын эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан ижил төстэй зарим төрлийн гэмт хэргийн санкцтай харьцуулбал: Тайландын Вант Улс...арван мянган батаар торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих...дөчин мянган батаар торгох, хоёр жил хүртэл хугацаагаар хорих Хээл хахууль өгөх. Хээл хахууль зуучлах Монгол Улс...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих /ЭХийн 269.1/...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах /ЭХийн 270.1/ Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх...дөчин мянган баттаар торгох, хорин таван жилээс дээш бүх насаар нь хорих...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах /ЭХийн 264.1/ 4

Шүгэл үлээгчийн хамгаалалт: Шүгэл үлээгч нартай холбоотой тусгайлан гаргасан хууль байхгүй хэдий ч 2013 оны Хүний эрхийн тайланд тэмдэглэснээр Тайландын хуулиар хууль бус байдлын талаар дотооддоо илчилсэн эсхүл олон нийтэд хууль ёсоор мэдээлсний төлөө төрийн болон хувийн байгууллагын ажилтнуудыг тэднийг хамгаалдаг. Гэсэн хэдий ч практик дээр Тайландад шүгэл үлээгч нарыг зохих ёсоор хамгаалдаггүй ба тэдгээрийг айлган сүрдүүлэх, эсхүл ажлаас нь халах явдал их байдаг. Жишээ нь: 2013 оны 8 дугаар сард Times Higher Educationд хэвлэгдсэн нийтлэлд Тайландад амьдарч байсан Британийн эрдэмтэн Тайландын нэгэн албан тушаалтныг бүтээл хулгайлсан гэж мэдээлсний дараа алахаар заналхийлсэн байна. Цаашилбал, 2013 оны Хүний эрхийн тайланд тэмдэглэснээр гэрчүүдийг сайтар хамгаалж чадахгүй, ялангуяа цагдаа нарын холбогдсон хэрэгт гэрчүүдийг сайтар хамгаалж чадахгүй байна гэж ТББууд гомдоллож байсан байна. Авлигатай тэмцэх байгууллага: Тайланд Улсын Авлигын эсрэг Үндэсний Комисс: 1975 онд Авлигатай тэмцэх тухай хуулийг баталж авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага байгуулагдсан юм. Гэвч эрх зүйн орчны сул байдлаас шалтгаалан төдийлөн үр дүнтэй байж чадаагүй. Иймд 1997 оны Үндсэн хуулиар хараат бус бие даасан байгууллагууд болох Үндэсний авлигатай тэмцэх байгууллага, Үндсэн хуулийн шүүх, Захиргааны шүүх, Аудитын ерөнхий газар, Үндэсний хүний эрхийн комисс, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар, Хүрээлэн буй орчныг хамгаалах газар, Омбудсманы газар зэргийг байгуулсан юм. Авлигатай тэмцэх органик хуулийг 1999 онд шинээр баталж дөрөвдүгээр сараас Авлигатай тэмцэх Авлигын эсрэг Үндэсний комисс байгуулагдсан байна. Тайландын Вант Улсын Үндсэн хуулийн (2007) XI дүгээр зүйлийн (Үндсэн хуулийн байгууллагууд), 1 дүгээр хэсгийн (Хараат бус бие даасан байгууллагууд) 246 дугаар зүйлд заасны дагуу Авлигын эсрэг Үндэсний комисс нь Парламентын зөвлөснөөр Хааны томилсон 8 гишүүн болон Ерөнхийлөгчөөс бүрддэг. 251 дүгээр зүйлд зааснаар Авлигын эсрэг Үндэсний комисс нь бие даасан нарийн бичгийн газартай байх бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга нь Авлигатай эсрэг Үндэсний комиссын даргад шууд хамаарна гэсэн байна. Авлигын эсрэг Үндэсний комиссийн зохион байгуулалтын бүтэц I. Үйл ажиллагааны хэлтэс 1.1. Ёс зүй болон шударга ёсыг соён гэгээрүүлэх болон авлигаас урьдчилан сэргийлэх бүлэг Улс төрийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх товчоо Нийтийн албанд авлигаас урьдчилан сэргийлэх товчоо Улсын үйлдвэр болон хувийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх товчоо Иргэний нийгмийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх товчоо 5

Ёс зүй болон шударга ёсны товчоо 1.2. Хөрөнгө орлогын хяналтын товчоо Улс төрийн салбарт хөрөнгө, орлогын хяналтын товчоо 1 Улс төрийн салбарт хөрөнгө, орлогын хяналтын товчоо 2 Нийтийн албанд хөрөнгө, орлогын хяналтын товчоо Улсын үйлдвэрийн газарт хөрөнгө, орлогын хяналтын товчоо Хяналтын үйл ажиллагааг хөгжүүлэх товчоо 1.3. Авлигын шалгалтын бүлэг 1. Улс төрийн салбарт авлигыг шалгах товчоо 1 2. Улс төрийн салбарт авлигыг шалгах товчоо 2 3. Нийтийн албанд авлигыг шалгах товчоо 4. Улсын үйлдвэрийн газар болон Хувийн салбарт авлигыг шалгах товчоо 5. Гүйцэтгэх болон үнэлгээний товчоо II. Захиргааны хэлтэс 2.1.Бодлого, стратегийн товчоо 2.2. Ерөнхий харилцааны товчоо 2.3.Хорооны харилцааны товчоо 2.4. Хүний нөөцийн захиргааны товчоо 3. Техникийн хэлтэс 3.1 Гадаад харилцааны товчоо 3.2 Эрх зүйн товчоо 3.3 Саня Дармасакти Авлигын эсрэг хүрээлэн 3.4. Мэдээллийн технологийн товчоо 3.5. Судалгааны төв 4. Ерөнхий нарийн бичгийн алба 4.1.Захиргааны болон нарийн бичгийн газрын дэмжлэгийн алба 4.2 Дотоод аудитын алба Тайландын Авлигын эсрэг Үндэсний комисс нь: Бруней Дарусаламын Авлигатай тэмцэх товчоо, Индонезийн Авлигатай тэмцэх байгууллага, Малайзийн Авлигатай тэмцэх байгууллага, 6

Сингапурын Авлигын гэмт хэргийг шалгах товчоо зэрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллан ажиллаж байна. 2007 оны Үндсэн хуулиар Авлигын эсрэг Үндэсний комисст мөрдөн шалгах эрхийг нь олгосон ба үүнд улс төрчид, төрийн албан хаагчидтай холбоотой хэрэг мөн багтаж байв. Энэ агентлаг орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчидтай холбоотой авлига, хээл хахуулийн талаар олон гомдол хүлээн авдаг. Гэсэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа маш удаан явагдаж, цөөн хэдэн албан тушаалтнуудад шийтгэл ногдуулаад байна. 2013 оны Хүний эрхийн тайланд тусгаснаар тайлан гарахаас 12 сарын өмнө хуулиар Авлигын эсрэг Үндэсний комисс нь 2625 хэргийг хүлээн авсанаас 1999 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба үүнээс 271 хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэрэг байв. 2014 оны 4 дүгээр сард Ил тод байдлын олон улсын нийтлэлд мэдээлснээр хуулиар Авлигын эсрэг Үндэсний комисс нь Тайландын Улс төрийн үймээнээс болж асар их дарамтад байгаа ба зарим ажилтнуудыг нь аюул заналхийлж байгаа нь Авлигын эсрэг Үндэсний комиссын хэвийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлж байна. Тайландын Сонгуулийн хороо (ECT): ECT нь 1997 оны Үндсэн хуулийн дагуу сонгуулийн саналыг худалдан авах явдалтай тэмцэх бие даасан хэрэгжүүлэгч байгууллага. Түүний зорилго нь Парламентын гишүүдийг болон орон нутгийн захиргааны байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийг хянаж, зохион байгуулах явдал бөгөөд үүгээрээ Тайландын сонгууль нь шударга, хуулийн дагуу явагддаг гэдгийг харуулах явдал юм. ECT нь саналыг дахин тоолуулж, тэр ч бүү хэл сонгуулийг шинээр явуулахыг шаардаж болно. ECTд авлигатай холбоотой хэрэг мэр сэр гардаг боловч сүүлийн жилүүдэд илүү итгэлтэй ажиллаж байгаа. 2011 оны үндэсний сонгуулиар ECT нь залилангийн 604 гомдол мэдээлэл хүлээн авч, 355 хэрэгт мөрдлөгө явуулж, 334 хэргийг хэрэгсэхгүй болгож, 10 удаа дахин сонгууль, 2 удаа дахин тооллого тус тус явуулсан гэж 2013 оны Хүний эрхийн тайланд тэмдэглэсэн байв. Омбудсманы газар: Омбудсманы газар /Гомдлыг шийдвэрлэх байгууллага/ нь 1999 онд байгуулагдсан Үндсэн хууль болон Омбудсманы хуулиар хуулийн дагуу ажил үүргээ муу биелүүлж буй төрийн албан хаагчдын тухай гомдлыг шалгах эрхтэйгээр бие даасан байгууллага. 2013 оны Хүний эрхийн тайланд тусгаснаар Тайландын Омбудсман ба иргэний нийгмийн хамтын ажиллагааг тухайн улсын ТББууд дэмжиж байв. Хөрөнгө шалгах хороо (AEC): Засгийн газрын бүх гишүүд, Парламентын гишүүд, сенаторууд бүгд хөрөнгө, орлогоо мэдүүлэх шаардлагатай. AEC нь Үндэсний Авлига хээл хахуулийн эсрэг хороо (NACC), Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх газар (AMLO) болон Ерөнхий аудитор зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллах ба тухайн этгээд авлигын хэрэгт холбогдсон гэсэн нотолгоо гарах үед тухайн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх эрхтэй. Мөн тухайн этгээдийн гэр бүлийн хөрөнгийг битүүмжилж болно. 2006 оны цэргийн эргэлтээр Ерөнхий сайд асан Тхаксины 7

хөрөнгийг битүүмжилж байсан ба 2012 онд Тээврийн яамны нарийн бичгийн дарга асан хөрөнгө, орлогоо хуурамчаар мэдүүлсэн, авлигын хэрэгт холбогдсон гэдгийг Авлигын эсрэг Үндэсний комиссоос мэдээлж, түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг нотолж, түүний 2.1 сая ам.доллараар үнэлэгдсэн хөрөнгийг битүүмжлэн хураасан байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх газар (AMLO): AMLO нь 1999 оны Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийн 3 дугаар зүйлд заасан хар тамхи болон биеэ үнэлэлттэй холбоотой хэргүүдээс гадна залилан, санхүүгийн байгууллагуудын залилан, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэргүүдэд мөрдөн байцаалт явуулдаг байна. Мөн мөнгө угаахын эсрэг хуулийг олон нийтэд таниулж, сурталчлах чиг үүргийн давхар гүйцэтгэдэг байна. EЗасаглал: Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2012 оны ЕЗасаглалын Индекст 2005 оноос хойш езасаглал амжилттай явагдаж байна, гэхдээ өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг уналттай байна гэж тэмдэглэсэн байна. Олон нийтийн төслийн едуудлага худалдаа ба ехудалдан авах ажиллагаа нь 2005 ба 2006 онд тус бүр гарч ирсэн.үйл ажиллагааг илүү ил тод байлгахын тулд интернэт гүйлгээг ашиглана гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Тайландад өрх бүр интернэттэй байх боломжгүй, өртөг нь ч харьцангүй өндөр учраас езасаглалын цар хүрээ, нөлөөллийг хязгаарлаж байна. Орлогын Хэлтэс нь өөрийн вебсайт дээр татвараа цахимаар бөглөх талаар танилцуулсан ба үүнд хувь хүн эсвэл компаниуд татвараа бөглөж болно. Гаалийн хэлтэс нь саяхан гаалийн нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлээд байгаа ба гаальтай холбоотой баримт бичгийг нэг цонхны үйлчилгээгээр хүргүүлэх боломжтой гэсэн байна. Төрийн худалдан авах ажиллагаа: Төрийн худалдан авах ажиллагаа болон тендертэй холбоотой хэд хэдэн хууль байдаг, тэдгээрийн нэг нь 1999 оны Төрийн байгууллагуудад тендер зарлахтай холбоотой зөрчлийн тухай хууль юм. Тайландад Засгийн газрын худалдан авах ажиллагааг засгийн газрын худалдан авах ажиллагааны вебсайт дээр зарлах ёстой ба зарлал өгөх ба тендерийг хүргүүлэх сүүлийн хугацааны хоорондын хугацаа нь доод тал нь 21 хоног байх ёстой. Шийдвэр гарсны дараа хэлэлцээр хийгдэж болно, гэхдээ энэ нь улс орны эрх ашгийн төлөө байх ёстой. Тайландын 2012 оны Богорын зорилтын явцын тайланд Худалдан авах ажиллагааны ажлыг хөнгөвчлөх нэг цонхны үйлчилгээ буюу Цахим худалдан авах ажиллагааны мэдээллийн төв (egp) ийг аажмаар боловсруулж байна. Гэсэн хэдий ч интернэтэд орох чадвар хязгаарлагдмал учир вебсайтыг төрийн байгууллага болон Тайчуудын хооронд гол харилцааны суваг гэж үзэхгүй байгаа нь энэ зорилгыг илүү бүдэг болгож байна гэж тэмдэглэсэн байна. 2013 оны Хөрөнгө оруулалтын байдлын тухай мэдэгдэлд Төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниуд хэзээ ч тендерыг хүлээн авах эсвэл татгалзах эрхтэй. Тендерийн үйл ажиллагаанд авлига байгааг олж илрүүлсэн бол төрийн өмчит компаниуд болон төрийн байгууллагууд техникийн шаардлагаа өөрчилж болно гэжээ. 8

Эх сурвалж: http://www.businessanticorruption.com/countryprofiles/eastasiathepacific/china/initiatives/publicanticorruptioninitiatives.aspx http://www.humanrights.asia/resources/journalsmagazines/article2/0901/07fightingcorruptionfromthebottomthecaseofthailand http://www.transparency.org/gcb2013/country/?country=thailand http://www.samuiforsale.com/lawtexts/thailandpenalcode.html http://www.anticorruptionblog.com/ http://data.worldbank.org/indicator/ny.gdp.pcap.cd http://hdr.undp.org/en/content/humandevelopmentindexhdi http://worldjusticeproject.org/sites/default/files/files/country_profiles.pdf http://en.wikipedia.org/wiki/list of_countries_by_human_development_index 2. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СҮҮЛИЙН САРУУДАД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Хууль тогтоомжийн хүрээнд 2. Шинэ болон шинэчлэн боловсруулахаар зорьж буй хууль тогтоомж 3. Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сард (1) Цагаан будааны зах зээлтэй холбоотой авлигын хэрэгт одоогийн Ерөнхий Сайд холбоотой гэж Тайландын Авлигын эсрэг Үндэсний комисс мэдэгдсэний улмаас тус улсад улс төрийн хурцадмал нөхцөл байдал үүсч, энэ нөхцөл байдал нь эргээд Авлигын эсрэг Үндэсний комиссын үйл ажиллагаанд дарамт учруулж эхэлсэн ба Тайландын Авлигын эсрэг Үндэсний комиссын байр руу гранат шидсэний улмаас ажилтнуудаа хамгаалах арга хэмжээ авахад хүрсэн бөгөөд энэхүү байгууллага нь бие даасан, хараат бус байгууллага, тиймээс аль нэг нам, эвсэлд үйлчилж үйл ажиллагаа явуулдаггүй гэж Авлигын эсрэг үндэсний комисс албан ёсоор мэдэгдэл хийлээбага хурлаас гаргасан Бангкокын тунхаглалд улс орны авлигын эсрэг байгууллагуудын үйл ажиллагаа нь тухайн улсынхаа амин чухал үйл ажиллагааны нэг болж үлдэх ёстой гэж үзсэн бөгөөд авлигын эсрэг байгууллагын бие даасан байдлыг үндсэн хууль, эсвэл холбогдох хуулиар тогтоохыг онцлон тэмдэглэв. Бусад арга хэмжээ: 1. Хууль тогтоомжийн хүрээнд Улсын түвшинд 2014 оны 6 дугаар сард (1) 2014 оны 6 дугаар сарын 13нд Тайландын Үндэсний авлигатай тэмцэх хороо Филиппиний Омбудсманы газартай харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зураад байна. Уг санамж бичигт 9

Үндэсний авлигатай тэмцэх хорооны дарга Panthep Klanarongran болон Омбудсманы газрын дарга Conchita Morales нар гарын үсэг зурсан байна. Харилцан ойлголцлолын санамж бичигт хоёр талын нийтлэг зорилт болох авлигыг устгах чиглэлээр хамтран ажиллах, цаашид стратегийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр томоохон заалтууд тусгагдсан байна. Ялангуяа, авлигатай тэмцэх чиглэлээр хоёр талын чадавхийг бэхжүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах чиглэлүүдийг тогтоов. 2. Шинэ болон шинэчлэн боловсруулахаар зорьж буй хууль тогтоомж 3. Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаа Бусад арга хэмжээ: 1. Хууль тогтоомжийн хүрээнд 2. Шинэ болон шинэчлэн боловсруулахаар зорьж буй хууль тогтоомж 3. Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаа 2014 оны 7 дугаар сард (1) Тайландын Авлигын эсрэг Үндэсний комисс 1 Инглак Шинаватра Ерөнхий Сайдын алба хашиж байхдаа улсын цагаан будааны хөнгөлөлтийн хөтөлбөрийн явцад алдагдал хүлээж байгааг үл хайхарсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоов. Бусад арга хэмжээ: 1. Хууль тогтоомжийн хүрээнд 2. Шинэ болон шинэчлэн боловсруулахаар зорьж буй хууль тогтоомж 2014 оны 10 дугаар сард 10

3. Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаа Бусад арга хэмжээ: (1) Авлигын эсрэг Үндэсний комиссоос Засгийн газрын 33 сайдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулсан бөгөөд тэдний 25 нь сая ам.долларын хөрөнгөтэй байв. Цэргийн эргэлтийг удирдсан армийн командлагч, одоогийн Ерөнхий сайд Прают ЧанОча /Prayuth Chanocha/ийн хөрөнгө нь 128.6 сая батт (3.9 сая ам. доллар), өр төлбөр нь 654745 батт, Шадар сайд Придияторн Дуэкула /Pridiyathorn Devekula/ 1.32 тэрбум баттын өртөг бүхий хөрөнгөөр засгийн газрын хамгийн баян гишүүн болов. 2014 оны 11 дүгээр сар 1. Хууль тогтоомжийн хүрээнд 2. Шинэ болон шинэчлэн боловсруулахаар зорьж буй хууль тогтоомж 3. Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаа Бусад арга хэмжээ: 2014 оны 11 сард Тайландын хөгжлийн судалгааны хүрээлэн болон FES хамтран Ардчилал ба Авлига, Ардчилсан нийгэм дэх авлигыг хэрхэн таслан зогсоох вэ? сэдэвт семинарыг зохион байгууллаа. Уг семинарт FESийн захирал оролцсон ба тэрээр Тайланд Улс төрийн бүтцээ буулгаж, засгийн эрх мэдлээ авлигаас ангид байлгахын тулд зоригтойгоор урагш алхах хэрэгтэй, үүний тулд хүчирхэг засгийн газар байх хэрэгтэй хэмээн хэлсэн байна. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД БЭЛТГЭВ. ооо 11

12