ГЭР СУУЦЫГ ЭКО СУУЦ МӨН ЭСЭХИЙГ ТОГТООХ ОЛОН УЛСЫН ШАЛГУУР ҮНЭЛЭМЖИЙН АСУУДЛУУД. Б.Тэмүүжин*, А.Өэлүн **, И.Гончигбат ***

Similar documents
r-neck cwo-10950t cashmere 100% + nylon

ААЛЗНЫ ТОРНЫ НЯГТШИЛ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ТӨЛӨВ БАЙДЛААС ХАМААРАХ НЬ. Ч.Ууганбаяр* Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

ARTICLES ALLIACEAE J.G. AGARDH. (СОНГИНЫ) ОВГИЙН УРГАМЛЫН ТООСНЫ ХЭЛБЭРЗҮЙН ОНЦЛОГ

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Абрахамд өгсөн Бурхны амлалт

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ӨРГӨДӨЛ БӨГЛӨЖ, ИЛГЭЭХ ГАРЫН АВЛАГА

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Бурхан Абрахамын хайрыг шалгасан нь

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Есүс төрсөн нь

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Есүс төрсөн нь

КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ

MONGOLIA RD LAND ART BIENNIAL

Erbaum. Display Type Family

Our mission: printed edition САЛОН salon.com.ua interior design contest «САЛОН Design Awards»: public spaces and «САЛОН Design Awards»: private spaces

INVESTIGATION OF CONNECTIONS BETWEEN SILHOUETTES AND COLORS IN FASHION DESIGN

Archaeological Evaluation at Alconbury Weald Enterprise Zone

THE LENGTH CURLS - IMPORTANT CHARACTER IN SELECTION OF KARAKUL LAMBS

MEDIA KIT 2017 FIRST MEDI A GR OUP

PROTECTIVE ARCHEOLOGICAL EXCAVATIONS ON THE SITE IN PODUMKA NEAR ORLOVAT

A study of Xiongnu tombs

THE ARCHAEOLOGICAL SITE OF SHENGAVIT: AN ANCIENT TOWN IN THE ARMENIAN HIGHLAND

МEШОВИТА ГРАЂА, књ. XXXIII стр MISCELLANEA, vol. XXXIII pp УДК : 314.1(497.11):94(560) 1477 (093)

OXFORD HAWKS HOCKEY CLUB

Ulug-depe and the transition period from Bronze Age to Iron Age in Central Asia. A tribute to V.I. Sarianidi

Международная олимпиада по английскому языку «Big Ben» для учеников 5-11 классов и СПО. Примеры заданий

Asia. Author(s) Kageyama, Etsuko. Citation ZINBUN (2016), 46: Issue Date / Right Kyoto University.

Inventory. Acc Edinburgh Festival Society

OCEANCO Nirvana Ступить на борт и познать дзен. ROYAL HUISMAN Wisp Дом вдали от дома. AMELS Plvs Vltra Роскошный флагман ограниченной серии

ОБЩЕСТВЕННО-ПОЛИТИЧЕСКАЯ ЛИТЕРАТУРА. Психология

October 25, FINE CUSTOM SHIRTINGS Blue/Orange Stripe 100-2ply Cotton Broadcloth. DIAMOND Lt. Blue/Navy End/End Stripe 100-2ply Cotton Broadcloth

Coach zebra purse. 03/17/2018 Tarak mehta sex storys /18/2018. Icd 10 code for neuropathy legs 03/19/2018

Mini-Change* Cordsets Single-Ended Cordsets

October 18, DIAMOND Pink Check 100-2ply Cotton Twill. ROYAL 120 Royal Blue Check 120-2ply Cotton Broadcloth

COSTUME AND DESIGN FOR DEVISED AND PHYSICAL THEATRE

McDONALD INSTITUTE MONOGRAPHS. Spong Hill. Part IX: chronology and synthesis. By Catherine Hills and Sam Lucy

Упатство за дигитално потпишување на прилог во Microsoft Word (.docx) и Adobe Acrobat (.pdf)

LL-RUB - RUBY BLOUSE. SHIRTS LadieS corporate range NEW

THE TRADE MAGAZINE FOR THE RUSSIAN FOOTWEAR AND ACCESSORIES MARKET

"A dentist could save more than $40,000 worth of time in one year by changing from a typical halogen curing light to а РАС light.

The S Word Fashion Textiles+ Sustainability: Communicating People Profit Planet through Clothes RMIT 09

To See and To Be Seen Scopus Workshop for Journal Editors

1Glossy. Brand Achievments. readership per month. website views per month. website unique users per month. Social networks follower

Mini-Change* Cordsets Single-Ended Cordsets

Grim s Ditch, Starveall Farm, Wootton, Woodstock, Oxfordshire

FINE CUSTOM SHIRTINGS

THE KIEV RUSSIAN KOLTS. THEIR ANALOGS AND PROTOTYPES. S. S. RIABTSEVA (S.-Petersburg, the Hermitage)

beautiful ethical organic

APPLEBY COLLEGE GRADE Uniform Guide ONLINE SCHOOL CODE. appc


2016 Editorial Calendar /16/15

w o r l d m e m b e r o f

ЭКОЛОГИЯ МАМАНДЫҒЫ.

Application of Sub Matrixes for Phase Process Optimization of Linear Programming

MEDIEVAL SETTLEMENT ON THE SITE OF CRVENKA NEAR VRŠAC

Evaluation of Uniforms and Footwear of Hotel Staff from Front Office Desk and Housekeeping Department

Before. Ben Davis University High School

ANGELA SWANN Beauty Therapist

VEHICLES AVAILABLE FOR SALE as of JANUARY 2019

Embroidered Items. Tibetan Terrier Club of America 2018 National Specialty Purina Farms Gray Summit, MO

Министерство образования Республики Беларусь. Учреждение образования «Барановичский государственный университет» О. В. Романович, Т. А.

1-866-PAR4-OXF ( )

PVC Formulary, Second Edition By George Wypych

MATERIAL SAFETY DATA SHEET MSDS #: FH/H/2001/LDLS-4WXHY6 Issue Date: 6/18/01 Supersedes: L98031M Issue Date: 11/1/99

MATERIAL SAFETY DATA SHEET 7/27/2012

Tena Sijakova-Ivanova, Vojo Mircovski

7/23/2014 SAFETY DATA SHEET

Nadezhda Tochilova, art historian, PhD (St. Petersburg) Anna Slapinia, art historian (Moscow)

П реподавание иностранного языка в школе невозможно без использования страноведческого

THE TRACIAN TUMULUS AT OPALCHENETZ 80 YEARS LATER

Archaeological Survey in the Surroundings of Kayrit (South Uzbekistan), Preliminary Report for Season 2015

MATERIAL SAFETY DATA SHEET

An overview of Cochin Ceramics in Taiwan with an emphasis on the influence of Hong Kun-Fu and his school s to 1980s

Archaeological. Monitoring & Recording Report. Fulbourn Primary School, Cambridgeshire. Archaeological Monitoring & Recording Report.

Купить Худи Desigual из каталога Lamoda - бренд Desigual Posted by MakApeweerse /05/25 17:32

7/23/14 SAFETY DATA SHEET. 14 Airport Park Road East Granby, Connecticut U.S.A. SECTION I - PRODUCT IDENTIFICATION

MATERIAL SAFETY DATA SHEET MSDS #: PGMSDS BC-07 Issue Date: 29 Nov 2006

VLADIMIR KASHIRSKII'S EXCAVATIONS IN THE BARROW CEMETERIES BETWEEN THE VAJUONIS AND ŽEIMENYS LAKES IN 1906 AND 1907

TRANSACTIONS, I 873. EXCURSIONS, AND REPORTS. PRINTED FOR SUBSCRIBERS ONLY, BIRMINGHAM: BY W ATSON AND HAZELL.

EXISTING SITE PLAN COASTAL CHIC MARKETING PACKAGE MAY 19TH, 2015

The first thing to appear in the office ceiling was a foot. This emerged from between the roof struts, and was followed by a leg and then the body of

MATERIAL SAFETY DATA SHEET 2/13/2014

OUTSTANDINGLY BRITISH EYEWEAR COLLECTION

The Uniform At City on a Hill

Crafting Technology of the Bracelets Found at Usvinskaya site Group of the South East Variant of Lomovatovo-Rodanovo Community

Kimono In The Boardroom: The Invisible Evolution Of Japanese Women Managers By Jean R. Renshaw

Aroma Essence Ltd. company is located in the town of Kazanlak, a small but very picturesque town that combines the atmosphere of centuries-old

DRESS CODE POLICY GRADES 6-8

The Role of Consummative Properties in Studying the Marketing of Cosmetic Products

THE MAKEUP SHOW CHICAGO Education October Exhibits October 13-14

PIGIADIRASPATRICI Grape crushers and grape stalk removers

Chapter 8. Course of Study

DOLPHIN REPRESENTATIONS ON STELAE FROM UPPER MOESIA

SUBORBITAL FAT PROTRUSION OF THE LOWER EYELIDS. Tudzarova-Gjorgova S., Dzokic G., Gjorgievska J., Trencev V., Naceska A., Peev I.

TaylorMade-adidas Golf Team Purchase Program. Men s and Women s Footwear, Apparel and Accessories. Spring 2015

List of participants

Shoemaking & Techniques for Creative Footwear Design.

António Rua. Banco de Portugal Economics and Research Department Lisbon, Portugal

Far Hills Country Day School Dress Code Revised August 2018

A Fieldwalking Project At Sompting. West Sussex

DRESS CODE POLICY GRADES 9-12

Driving Force: Ziba Ardalan and Parasol unit

Transcription:

ГЭР СУУЦЫГ ЭКО СУУЦ МӨН ЭСЭХИЙГ ТОГТООХ ОЛОН УЛСЫН ШАЛГУУР ҮНЭЛЭМЖИЙН АСУУДЛУУД Б.Тэмүүжин*, А.Өэлүн **, И.Гончигбат *** ШУТИС, БИАС, Архитектурын салбар Trek_39@yahoo.com, uelun@yahoo.com, gnchg@yahoo.com, dalanjargal@yahoo.com Хураангуй: Улс орон, хотуудын хүн амын нягтаршил, зохицуулалтгүй шигүү суурьшил нь байгальд төдийгүй хүмүүст сөргөөр нөлөөлж байгаагаас улс орнууд байгальд ээлтэй төлөвлөлт, эко сууцанд анхаарлаа хандуулж байна. Гэр сууц нь манай оронд хотжилт болон нүүдэлчдийн гэсэн 2 хэв шинжтэйгээр оршин тогтнож байна. Улаанбаатар хотод 2011 оны байдлаар нийт өрхийн 40.0 хувь буюу 122.6 мянга нь орон сууцны хороололд, 60.0 хувь буюу 184.2 мянга нь гэр хороололд, үүнээс 81.6 мянга нь монгол гэрт, 2012 оны 01 сарын 01-ний байдлаар Монгол улсын хүн амын 45.8 хувь буюу 1206.6 мянган хүн монгол гэрт амьдарч байна[1]. Нийслэл хотод аймаг орон нутгаас шилжин ирэгсдийн болон шинээр тусгаарласан өрхийн орлогын төвшин бага, төвлөрсөн дэд бүтэцтэй орон сууцны хүрэлцээгүй байдлаас шалтгаалж Улаанбаатар хотын гэр хороолол байнга өсөн нэмэгдсээр байна. Нүүдэлчдийн гэр сууц нь эко сууцны эхэн үед хамаарагддаг хэдий ч нийслэлд, хотжилтын нөлөөнд, гэр сууцны халаалттай холбоотойгоор агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар монгол гэрийг эко сууцны шалгуурыг хэрхэн хангаж байгааг судлахыг зорив. Түлхүүр үг: Гэр сууц, эко сууц, нүүдэлчин, байгаль, экологи Ерөнхий ойлголт Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн багахан хэсгийг эзэлдэг хотуудад хүн амын 50% нь амьдарч байгаа бөгөөд энэ тоо 1900 онд 10% байсан бол 2050 гэхэд 75% болон өсөж тэр хэмжээний хаягдалыг гаргана гэж эрдэмтэд үзэж байна[2]. Хотруу чиглэсэн эцэс төгсгөлгүй нүүдэл нь хүн амын механик өсөлтийг нэмэгдүүлж хотын экологийн тэнцвэржилтийг алдагдуулсаар байна. Энэ нь нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчинд хор хөнөөл ихтэй юм. Дэлхийн томоохон хөгжингүй улсууд нь энэхүү асуудлыг шийдэхийн тулд уулзалт, хэлэлцээр хийсээр ирсэн. Хэлэлцээрийн гол зорилго нь хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй технологи нэвтрүүлэх юм[3]. Үүний нэг хэсэг нь хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хямд, нийгмийн хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр хангах эко сууц юм. Монгол орны хувьд 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээр Улаанбаатар хотод дотоодын нийт бүтээгдэхүүний 60%, их дээд сургуулийн 80%, эрчим хүч үйлдвэрлэлийн 85% нь төвлөрсөн байна. Улмаар нийт газар нутгийнхаа 0,3% болох Улаанбаатар хотод нийт хүн амын 61% суурьшаад байгаа билээ[4]. Улаанбаатар хотын хүн амын 60% нь гэр хороололд амьдардаг. Энэ нь агаар, хөрс, усны бохирдолын эх үүсвэр болсоор ирсэн. Ингэхэд бид гэр хорооллыг яах вэ? Гэр сууц нь эко сууц мөн үү? гэдэгт гол зорилго оршино.

Үндсэн хэсэг Төв азийн нүүдэлчин Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан нар тэргэн дээр барьсан гэр ашигладаг байсан талаар Монголын нууц товчоо зэрэг эртний утга зохиол, туульсын дурсгалт бичигт олонтаа өгүүлсэн байдаг. Мөн Вильгельм Рубрук, Плано Карпини, Марко Поло нар өөрсдийн бүтээлдээ Нүүдэллэдэг хот гэж бичиж байжээ[5]. Алсын аян дайн хийхээ больсны дараа гэр тэрэг өөрийн ач холбогдлоо алдаж, жирийн байдлаар газарт барих болсноор одоогийн хэв шинж нь бүрэлдсэн байна. Гэр сууцын түүхэн хувьслын үе шат / Хүснэгт 1/ Зураг 1-1 М.Э.Ө X-III мянган жилийн өмнө байсан хадны зураг Зураг 1-2 М.Э.Ө III-I мянга жилийн өмнөх хиймэл агуйн оромж Зураг 1-3 XIII зуун хүртэл хэрэглэж байсан гэрийн өөрчлөлт Зураг 1-4 XVI-XҮIII зуунд хэрэглэж байсан Монгол гэрийн өөрчлөлт Гэр сууц нь геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй ба гэрийн бүтэц нь хэлбэрийг бий болгогч гэрийн яс мод, бүрж битүүлэн дулаалах эсгий бүрээс гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Яс мод нь тооно /зураг 2-1/, унь /зураг 2-2/, багана /зураг 2-3/, хана /зураг 2-4/, хаалга /зураг 2-5/, шал, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэргээс бүрдэнэ.мөн эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Бэхэлгээ уяаг малын хялгасаар сүлжиж хийх ба тэмээний арьсаар хийсэн үдээрийг ашигладаг. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Гэрийн бүх эдүүд нь хадаас хэрэглэхгүйгээр угсрагддаг онцлогтой, бүгд нэг нэгээсээ салдаг нь зөөхөд хөнгөн, нүүдэл хийхэд маш тохиромжтой. Гэрийн хэмжээ том, жижгээс хамаарч өөрчлөгддөг. Гэрийн хэмжээнээс хамаарч багана, бүрээс зэргийн тоог тогтоодог. Бүслүүр нь 4 ханатай гэрийг дааж чадах учир баганагүй ашигласан ч болно. Үүнээс олон ханатай гэрийн даац нь их учир тооно тулсан багана хийх шаардлагатай байдаг. Жишээлбэл: 5-8 ханатай гэрт 2 ширхэг, 9-12 ханатай гэрт 4 багана. Дундаж хэмжээтэй гэр нь 5-6, том нь 8-12 ханатай байх бөгөөд диаметр нь 5-10м, өндөр нь 2,5-5м байдаг.

Тооно /зураг 2-1/ Унь /зураг 2-2/ Багана /зураг 2-3/ Хана /зураг 2-4/ Хаалга /зураг 2-5/ Эко сууц нь улс үндэстний зан заншил, уур амьсгал, байгалийн материалын нөөц зэрэгт түшиглэн өөр өөрийн онцлогтой хөгжиж байна. Тиймээс онцлог, шинжүүдийг нэгтгэн тодорхойлох нь учир дутагдалтай юм. Эко сууцны ерөнхий тодорхойлолт нь хүрээлэн буй орчинд бага нөлөө үзүүлэх, ашиглалтын зардал, энергийн бага зарцуулалт, дахин ашиглагдах, байгалийн сэргээгдэх боломжтой материал, байгалийн шавхагдашгүй нөөц ашиглах, хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн зарчмуудыг баримталдаг бөгөөд доорх шалгуураар шалгадаг байна. Эко сууцанд тавигдах шаардлагууд [6]: 1. Хямд төсөр үнэтэй 2. Амьдралын явцын өртөг хямд 3. Бүтээмж сайн байх бүхий л зүйлсийг агуулсан байх 4. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх 5. Байгальд хор хөнөөлгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх 6. Ая тухтай байх 7. Байгалийн дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах 8. Байгалийн хэрэглээний бүтээгдэхүүний хязгаараас давахгүй байх 9. Нийгмийн эдийн засаг болон экологийн зарчмуудад нийцсэн байх Эдгээр шалгуураар гэр сууцыг шалгаснаар нийслэлд үүсэж буй гэр сууцны нөлөөллийг тодорхойлох болон зөвлөмж, шинэчлэлийг оновчтой тогтоох боломжтой болох юм. 1. Хямд төсөр үнэтэй Гэр сууц нь бусад сууцыг бодоход хямд, ая тухтай байдлыг бүрэн хангасан байдгаас хэрэглэгчдийн тоо буурахгүй байна. Хэрэглэж байсан хуучин гэр 800-900 мянга, шинэ гэр 1,300,000-1,500,000 төгрөгийн үнэ ханштай байна. Жишээлбэл: Наран туул худалдааны төвийн монгол гэрийн дундаж үнэлгээ 2004 он [7] / Хүснэгт 2 Өрх 8,000-13,000төг Бүслүүр 7,000-8,000төг Хаалга 35,000-45,000төг Дээс 40,000төг Унь 45,000-50,000төг Шал 80,000-90,000төг Тооно 40,000-50,000төг Бүрээс 20,000-25,000төг Хана 9,000-10,000төг Гэрийн мод 100,000-170,000төг

Хос багана 20,000төг Эсгий туурга 60,000-90,000төг Гэрийн бүтээц хэсгүүдийн үнэлгээ 2004 онд ийм байсан бол 2012 оны байдалтай харьцуулахад 8 жилд бүтээц хэсгүүдийн үнэлгээ 50,000-200,000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлтэй байна. 2. Амьдралын явцын өртөг хямд Барилга, байгууламжийн дулаан тархалт нь алдагдал ба түүний хэлбэр хэмжээтэй шууд холбоотой байдаг. Доор үзүүлсэн геометр дүрс бүхий хэлбэрийн барилгын дулаан алдагдлын хэмжигдэхүүнээс үзэхэд нүүдэлчдийн хэрэглэж ирсэн гэр сууц нь тал нутгийн эрс тэс уур амьсгалд тохирсон, дулаан хамгийн жигд тархдаг, хурдан халдаг зөв хэлбэр, төлөвлөлттэй байна. /зураг 3-1/ Мөн гэр нь дугуй хэлбэртэй, хийц хэсгүүд нь нугасан тогтолцоотой учраас газар хөдлөлтийн хэвтээ төдийгүй, босоо чиглэлийн нөлөөллийг сайн даадаг, бүх хийцүүд нь хоорондоо салдаг учир засаж сэлбэхэд хялбар байдаг байна. /зураг 3-2/ Гоеметр хэлбэр ба түүний дулаан алдагдал /зураг 3-1/ Гэр сууцны хэлбэр дүрс /зураг 3-2/ Эртний Ромын ууран бие угаах газрын барилгын огтлол зурагнаас харахад уг байшин нь дотор агаарын урсгалыг нарийн тооцоолж хийгдсэн бөгөөд гадна хана нь хүйтэн агаараас шууд тусгаарласан байхаар төлөвлөсөн байна/зураг 4-1/. Нүүдэлчдийн гэр сууц нь дээрх байшинтай адил дулаан дамжуулалтын хувьд маш нарийн төлөвлөгдсөн нь анзаарагдаж байна /зураг 4-2/. Монгол гэрийн налуу төлөвлөлт нь дуу авиа, дулаан жигд тархдагаас энергийн зарцуулалт бага байдаг төдийгүй гадна салхины хүчийг сааруулах, тэсвэрлэх чадвар сайтай байдаг байна. Ромын уурын барилгын халаалтын систем /зураг 4-1/ Гэр сууцны дулааны тархалтын систем /зураг 4-2/ Гэр сууц нь нөгөөтэйгүүр дулаан орчныг маш хурдан бүрдүүлдэгч бас дулаан хурдан алдагддаг учир хүйтний улиралд тогтмол галлагаа шаарддаг.

3. Бүтээмж сайн байх бүхий л зүйлсийг агуулсан байх Гэрийн бүх эдийг төрөл төрлөөр нь ижилсгэн нэгтгэсэн учир ийнхүү барих, буулгахад хялбар болсон байна. Модон шалгүй, таван ханатай гэрийн жин ойролцоогоор 500кг байдаг бөгөөд үүний гуравны нэг хувийг нь модон хийц эзэлдэг. Гэрийн яс модны хамгийн хүнд нь хаалга юм. Модон хаалга нь ханатай адил ачааллыг авч байдаг, онгойх болоод хаагдах үеийн хүчний үйлчлэлд оршдог, тиймээс хаалгыг бат бөх хийх шаардлага нь түүнийг хүндэвтэр болгодог. Гэр барьж буулгахад хялбар бөгөөд насанд хүрсэн 2 хүнд 1-2 цаг шаардагддаг. 4. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх Гэр сууцны нийт бүтээцийн 1/3 хувийг мод эзэлдэг. Үлдсэн 2/3 хувь нь малын гаралтай дулаалга эзэлдэг. Гэрийн тооно болон хана нь түүний дугуй хэлбэрийг хадгалахаас гадна гэр сууцны гал тоононы доор байрлах ба бохирдол шууд дээш сорогддог мөн зуны цагт хаяаг шууж агаарын солилцоо шууд замаар явагддаг учир хүний биед эерэг нөлөөг үзүүлдэг. Гэвч нийслэлд байгаа гэр сууцны хувьд цэвэр бохир ус зэрэг асуудлаас үүдсэн эсрэг талууд үүсэж байна. 5. Байгальд хор хөнөөлгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх Нүүдэлчид жилийн 4 улирлын турш нүүдэллэж гэрийн буурь сэлгэдэг учир хөрсийг бохирдуулахгүй дахин сэргэх боломжийг олгодог. Нүүдэлчдийн гутлын хоншоор дээш ээтгэр байдаг нь хөрсийг сэндийчихгүй, өргөн хийдэг нь өвсийг талхлахаас сэргийлсэн, зэрэг үчүүхэн гэлтгүй байгалийг хамгаалсан зүйл ихээр ашиглаж байсан боловч хотжилтын хувьд суурин болсон бөгөөд шалыг өргөн ашиглаж байна. 6. Ая тухтай байх Эко сууцны үүсэх болсон үндсэн шалтгаан хүн бол байгалийн амьтан учир байгальтай ойр байх гэсэн зорилгыг гэр сууцны хувьд бүрэн хангаж байна. Гадаад орчноос 2 давхар эсгийгээр тусгаарлагдаж байдаг хирнээ дотор дулаан нь хангалттай сайн байдаг талаар хятадын Чонон сүлд романд өгүүлсэн байдаг. Эко сууцны хувьд байгалийн гэрэлтүүлэг маш чухалд тооцогддог. Өглөөнөөс оройг хүртэл нар үзэхээр төлөвлөх нь маш чухал ба энэ нь монгол гэрийн хувьд нартай байх бүхий л хугацаанд нарны туяаг жигд хэмжээгээр өөртөө нэвтрүүлж байдгаараа бусад сууцуудаас давуу талтай юм. / зураг 5-1, 5-2 / Эко сууцны байгалийн гэрэл нэвтрүүлэлт /зураг 5-1/ Гэр сууцны байгалийн гэрэл нэвтхүүлэлт /зураг 5-2/ Гэр сууц нь шаардлагын дагуу цэцгийн дэлбээ шиг дэлгэгдэж, хаагддаг бичил уур амьсгалыг тохируулдаг, хана нь нарны хэт ягаан солонгыг нэвтрүүлдэг, гаднаас ирсэн агаарыг шууд нэвтрүүлдэг. Агааржуулалтын хувьд солигдох боломж 100% байгааг доорх зурагнаас харж болно. / зураг 6-1, 6-2 / Эко сууцны агаарын солилцол /зураг 6-1/ Гэр сууцны агаарын солилцол /зураг 6-2/ Эко сууцанд сэнсээр үлээлгэж буй мэт агааржуулалттай, ачаалал хүндрэх үед хийц хэсгүүд нь уян хатан болдог тийм сууцыг мөрдөл болгож байна.

Туйлын догшин уур амьсгалтай умард хязгаарын хүмүүс нь мөсөн сууцанд хүйтнийг ажрахгүй аж төрдөг. Хүйтний зохицуулалт нь сууцныхаа үүд хэсэгт олон давхар хонгилон орц гаргадаг, мөн газрын түвшинг нарийн ашиглаж хүйтний эрчийг буруулдаг байна. Монгол гэр нь, сибирийн сууцтай ижил төлөвлөлттэй байгааг доорхи зургаас харж болно. Туйлын иргэдийн сууц /зураг 7-1/ Гэр сууц /зураг 7-2/ Монголчууд гэрийн дотор талд нарны дулаан өнгийг оруулж улбар шар өнгийг сонгосон бөгөөд тоононы улаан өнгөтөй холилдсон нарны гэрлийн хурц өнгийг бууруулах үүднээс унины толгойг ногоон өнгөөр будаж тайвшруулан өнгөний зохицлыг бүрдүүлсэн байна. Гэр сууцны дотор шийдэл /зураг 8-1/ Гэр сууцны дотор шийдэл /зураг 8-2/ Иймээс монгол гэр нь сууцны хувьд хамгийн бага зардлаар, дулаан, эрүүл ахуй, тав тухтай, тохилог, том орон зайг үүсгэж байна Байгалийн дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах Нүүдэлчдийн гэр сууц нь малын гаралтай түлшийг бүрэн ашигладаг, энэ нь шавхагдашгүй нөөц баялаг бөгөөд байгальд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй ба дулаан их ялгаруулдаг онцлогтой юм. Нийслэлд байгаа гэр сууцны хувьд байгалийн шавхагдах нөөц баялаг болох нүүрсийг өргөн ашиглаж байна. Түлштэй холбоотой олон төсөл хийгдэж туршиж байгаа боловч оновчтой шийдэлд хүрээгүй байна. Нийслэл хотын хэмжээнд шахмал түлшний нийлүүлэлт хүрэлцээгүй байгаагаас иргэдийн дунд нүүрсний хэрэглээ буурахгүй байна. 7. Байгалийн хэрэглээний бүтээгдэхүүний хязгаараас давахгүй байх Дэлхийд жилд дундажаар 30.000 орчим том жижиг ой ямар нэгэн байдлаар устаж байна. Дэлхий дахины эко сууц гэж нэрлэгддэг ихэнх барилгын дийлэнх хувийг мод эзэлдэг харин монгол гэрийн хувьд маш бага материалаар том орон зайг үүсгэж чадсан, мөн малын илүүдэл ноосийг боловсруулж хэрэглэдэг зэрэг байгалийн бүтээгдхүүнийг хамгийн багаар ашигладаг сууц юм. / Зураг 9-1, 9-2, 9-3 /

Эко сууцны /зураг 9-1/ Эко сууцны үндсэн хийц /зураг 9-2/ Гэр сууцны хийц /зураг 9-3/ 8. Нийгмийн эдийн засаг болон экологийн зарчмуудад нийцсэн байх Хөгжиж буй манай улсын эдийн засагт, иргэдийн аж байдалд тохирсон хямд ая тухтай, эрүүл гэх мэт олон талын зүйлсэд гэр сууц маань нийцэж байгаа бөгөөд байгаль орчинд хор нөлөөгүй хамгийн эрүүл зөв сууц юм. Дүгнэлт Гэр хорооллын түлшний асуудал нийслэл хотын тулгамдсан асуудал болоод байна. Монгол гэрийн халаалтын асуудлыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байхаар шийдвэрлэх асуудалд сүүлийн үед зарим нэг ахиц гарч байгаа боловч үр дүн нь төдийлөн мэдрэгдэхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга нь байгалийн сэргээгдэх эрчим хүчийг зөв, оновчтой, далайцтай ашиглах явдал юм. Одоо манай оронд нар, салхины эрчим хүчийг ашиглаж байгаа боловч энэ нь зөвхөн оройн хэдхэн цагийн эрчим хүчний хэрэглээнээс хэтрэхгүй байна. Нар, салхины эрчим хүчээр цахилгаанаас гадна гэрийн халаалтын асуудлыг шийдвэрлэвэл монгол гэр-эко сууц гэсэн ойлголтыг улам баталгаажуулж өгөх юм. Нийслэлийн гэр сууц эзэмшигчдийн хувьд амьдралын орчны ногоон байгууламж дутагдалтай, шороо бужигнасан орчин, зэрлэг ургамлын дунд одоог хүртэл аж төрж байна. Хэдий гэр сууц эко сууц мөн боловч ойр орчны / хотжилтын / нөлөөнд уг чанар нь гээгдэж байна. Шалгуураас гарсан үр дүн: 1. Нүүдэлчдийн ашиглаж байгаа гэр сууцыг шалгасан үнэлгээ Шалгуурын дугаар Эко сууцны шалгуурыг хангаж буй үнэлгээ Сайн Дунд Муу 1.Хямд төсөр үнэтэй + - - 2.Амьдралын явцын өртөг хямд + - - 3.Бүтээмж сайн байх + - - 4.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх + - - 5.Байгальд хор хөнөөлгүй, + - - 6.Ая тухтай байх + - - 7.Байгалийн сэргээгдэх эрчим хүч ашиглах + - -

8.Байгалийн хязгаараас давахгүй байх + - - 9.Нийгмийн эдийн засаг болон экологийн зарчмуудад нийцсэн байх + - - 2. Нийслэлд ашиглагдаж буй гэр сууцыг шалгасан үнэлгээ Шалгуурын дугаар Эко сууцны шалгуурыг хангаж буй үнэлгээ Сайн Дунд Муу 1.Хямд төсөр үнэтэй + - - 2.Амьдралын явцын өртөг хямд - + - 3.Бүтээмж сайн байх + - - 4.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх - + - 5.Байгальд хор хөнөөлгүй, + - - 6.Ая тухтай байх - + - 7.Байгалийн сэргээгдэх эрчим хүч ашиглах - - + 8.Байгалийн хязгаараас давахгүй байх + - - 9.Нийгмийн эдийн засаг болон экологийн зарчмуудад нийцсэн байх - + - Гэр сууц нь нүүдэлчдэд 100% зориулагдсан нь харагдаж байна. Хэдийгээр нүүдэлчид ашиглаж байгаагаар гэр сууц нь эко сууцны шаардлагад нийцэж байгаа ч нийслэл, хотжилтын хувьд тийм ч төгс байж чадсангүй. 1. Нийслэлд гэр хороолын дулааны дутмаг байдлаас болж нүүрсийг их хэмжээгээр хэрэглэж байна. 2. Гэр сууц нь гадаад орчинтой холбоотой учир эргэн тойрны цэвэр ба бохир байдал шууд нөлөөлдөг. Гэр хороолол гэр сууцны түлшний дутмаг байдалаас нийслэлийн утаа гамшигийн түвшинд хүрээд байна. Мөн бохирийн шугам, бие засах газартайн холбоотой хөрсний бохирдол ихсэж гүний усаны цэвэр байдалд нөлөөлхүйц хэмжээнд байна. Тйимээс Нийслэлд шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон нар, салхины эрчим хүчээр халдаг шалны халаалт нэвтрүүлэх, эко био жорлонг ашиглах, дулаан сайн хадгалдаг дулаалга, ногоон байгууламж зэрэг зүйлсээр сайжруулснаар нийслэл хотын дийлэнх хувийг эзлэж буй гэр хороолол эко хороолол болоод зогсохгүй ногоон хот болох боломж байна. Ашигласан материал [1] Нийслэл хот -2011 статистикийн танилцуулга, 2012-01-02

[2] Ricky Burdett et al, The Endless City, 2007 at the AF Project Space, London, 2013-01-05 [3] Brundland report, Rio summit. [4] Монголын эдийн засаг дахь IS-LM загвар, статистикийн газар, Нийслэл хот, 2010 он [5] Гэрийн өнгөрсөн ба өнөөгийн байдал, х81-86 [6] Д.Майдар Монголын архитектур ба хот байгуулалт [7] Д.Майдар Д.Дарьсүрэн ГЭР [8] Р.Баттөр, Н.Нямдорж Гэр, түүний эрчим хүчний хэрэглээ, Улсын хэвлэлийн газар, УБ 1985 [9] МОНГОЛ ГЭР архитектор Д.Хан-Уулын нийтлэлээс [10] ECOHOUSE: A DESIGN GUIDE, Linacre House, Jordan Hill, Oxford OX2 8DP [11] Эко сууцны тухай ойлголт http://www.eastmidlands.groundwork.org.uk/leicester--leicestershire/our- services/communities/ecohouse/what-is-the-ecohouse.aspx [12] Наран туул худалдааны төвд зарагдаж буй гэрийн үнэлгээ, 2004 он http://www.olloo.mn/modules.php?name=news&file=article&sid=995 Зохиогчийн тухай: * Б. Тэмүүжин. ШУТИС, БИАС-ийн Архитектурын салбарын магистрант. ** А. Өэлүн. ШУТИС, БИАС-ийн Архитектурын профессорын багийн ахлах багш, магистр. *** И. Гончигбат. ШУТИС, БИАС-ийн Архитектурын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D), профессор. **** С.Даланжаргал. доктор (Ph.D)