ӨРГӨДӨЛ БӨГЛӨЖ, ИЛГЭЭХ ГАРЫН АВЛАГА

Similar documents
КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Бурхан Абрахамын хайрыг шалгасан нь

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Абрахамд өгсөн Бурхны амлалт

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Есүс төрсөн нь

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Есүс төрсөн нь

ААЛЗНЫ ТОРНЫ НЯГТШИЛ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ТӨЛӨВ БАЙДЛААС ХАМААРАХ НЬ. Ч.Ууганбаяр* Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

ARTICLES ALLIACEAE J.G. AGARDH. (СОНГИНЫ) ОВГИЙН УРГАМЛЫН ТООСНЫ ХЭЛБЭРЗҮЙН ОНЦЛОГ

ГЭР СУУЦЫГ ЭКО СУУЦ МӨН ЭСЭХИЙГ ТОГТООХ ОЛОН УЛСЫН ШАЛГУУР ҮНЭЛЭМЖИЙН АСУУДЛУУД. Б.Тэмүүжин*, А.Өэлүн **, И.Гончигбат ***

r-neck cwo-10950t cashmere 100% + nylon

MONGOLIA RD LAND ART BIENNIAL

Erbaum. Display Type Family

МИНИСТЕРСТВО НА ОБРАЗОВАНИЕТО, МЛАДЕЖТА И НАУКАТА ЦЕНТЪР ЗА КОНТРОЛ И ОЦЕНКА НА КАЧЕСТВОТО НА УЧИЛИЩНОТО ОБРАЗОВАНИЕ

MEDIA KIT 2017 FIRST MEDI A GR OUP

Thick Face Black Heart Pdf Free Download ->->->-> DOWNLOAD

Международная олимпиада по английскому языку «Big Ben» для учеников 5-11 классов и СПО. Примеры заданий

Kanye west feat rihanna mp3. Kanye west feat rihanna mp3.zip

МEШОВИТА ГРАЂА, књ. XXXIII стр MISCELLANEA, vol. XXXIII pp УДК : 314.1(497.11):94(560) 1477 (093)

The Rendezvous and Body & Soul exhibitions, with significant works from the Essl Collection, will run until 30 June.

50 Shades Of Grey New Book Pdf Free Download ->>>

ОБЩЕСТВЕННО-ПОЛИТИЧЕСКАЯ ЛИТЕРАТУРА. Психология

ford residence southampton, ny U15 panty briefs

EXHIBITORS BY PRODUCT SECTORS (2017/2018 COMPARISON)

УДК (075) ББК 81.2Англ-9 К 41. Дизайн обложки Д.А. Бобешко. Печатается с разрешения литературных агентств he Lots Agency и Andrew Nurnberg.

ISSN онлайн СПИСАНИЕ ЗА ТЕКСТИЛ, ОБЛЕКЛO, КOЖИ И ТЕХНOЛОГИИ. online tok-bg.org

Asia. Author(s) Kageyama, Etsuko. Citation ZINBUN (2016), 46: Issue Date / Right Kyoto University.

VLADIMIR KASHIRSKII'S EXCAVATIONS IN THE BARROW CEMETERIES BETWEEN THE VAJUONIS AND ŽEIMENYS LAKES IN 1906 AND 1907

A study of Xiongnu tombs

"A dentist could save more than $40,000 worth of time in one year by changing from a typical halogen curing light to а РАС light.

Купить Худи Desigual из каталога Lamoda - бренд Desigual Posted by MakApeweerse /05/25 17:32

Coach zebra purse. 03/17/2018 Tarak mehta sex storys /18/2018. Icd 10 code for neuropathy legs 03/19/2018

The Thracians and Their Neighbours in Antiquity

Министерство образования Республики Беларусь. Учреждение образования «Барановичский государственный университет» О. В. Романович, Т. А.

Д: Ну, я читала много произведений... Scritto da Insurhent Lor - 10/01/ :22

WHAT S HAPPENING THIS STOCKHOLM ART WEEK

Ulug-depe and the transition period from Bronze Age to Iron Age in Central Asia. A tribute to V.I. Sarianidi

Упатство за дигитално потпишување на прилог во Microsoft Word (.docx) и Adobe Acrobat (.pdf)

THE ARCHAEOLOGICAL SITE OF SHENGAVIT: AN ANCIENT TOWN IN THE ARMENIAN HIGHLAND

Funerary Ara from Heraclea

Our mission: printed edition САЛОН salon.com.ua interior design contest «САЛОН Design Awards»: public spaces and «САЛОН Design Awards»: private spaces

ONE SMALL CHILD SHEET MUSIC SATB FROM HAL LEONARD - THIS SONG IS FAST BECOMING A STANDARD IN CONTEMPORARY CHRISTMAS LITERATURE.

COURTYARD

The Use of Wood at the Zamostje 2 Site

Fashion Design Studio: Learn To Draw Figures, Fashion, Hairstyles & More (Creative Girls Draw) By Christopher Hart

J. L. R. Touret 1, A. G. Bulakh 2 THE RUSSIAN CONTRIBUTION TO THE EDIFICATION OF THE NAPOLEON TOMBSTONE IN PARIS

A GROUP OF LATE COMB WARE FROM THE KARELIAN ISTHMUS

Иностранный язык (Английский язык)

hairdressers appointment client profile pdf Hairdressers Appointment Client Profile Logs Small Hairdressers Appointment Client Profile Logs Small

The Art & Science Of Professional Makeup By Place

Мобилна правна клиника

THE HOUSE OF GUCCI: A SENSATIONAL STORY OF MURDER, MADNESS, GLAMOUR, AND GREED

100 Organic Skincare Recipes: Make Your Own Fresh And Fabulous Organic Beauty Products By Jessica Ress

Herbs For Natural Beauty: Create Your Own Herbal Shampoos, Cleansers, Creams, Bath Blends, And More. A Storey BASICS Title By Rosemary Gladstar

Tasty Trinkets: Polymer Clay Food Jewellery (Twenty To Make) By Charlotte Stowell READ ONLINE

Preliminary Report of the Archaeological Investigations in Ulaan Uushig I (Uushigiin Övör) in Mongolia

BACK SKIRT PART 2 FLORENCE DRESS CUT 1 PAIR SIZE 10 SIZE 8. (Match pattern pieces along dashed lines) GARMENT BAG. Cut on fold BAG BOTTOM.

Border Healing Woman: Story Of Jewel Babb By Pat Ellis Taylor

DOWNLOAD OR READ : THE UNAPOLOGETIC FAT GIRLS GUIDE TO EXERCISE AND OTHER INCENDIARY ACTS HANNE BLANK PDF EBOOK EPUB MOBI

I V CENTURY MIDDLE KAMA TARASOVO BURIAL GROUND A UNIQUE MONUMENT OF ANCIENT UDMURTS

THE TRADE MAGAZINE FOR THE RUSSIAN FOOTWEAR AND ACCESSORIES MARKET

MY MOTHER IS THE MOST BEAUTIFUL WOMAN IN THE WORLD AND I SAW THE SEA COME IN BY BECKY REYHER ALVIN TRESSELT

Coconut Oil For Skin Care & Hair Loss: A Step By Step Guide For Using Virgin Coconut Oil For Youthful Skin And Healthy Hair By Lindsey Pylarinos

SPORT COLLECTION -> SPORT COLLECTION: SPORT Grey/Green SIZE 41-46; SPORT Grey/Orange SIZE 41-46; SPORT White/Black

A Terrible Glory: Custer And The Little Bighorn - The Last Great Battle Of The American West By James Donovan

Нема Цели на предметната програма (компетенции): Цел на предметот е студентот да се запознае основните концепти на 10

2015 October 21-24, Crocus Expo

% OFF

Annual Editions: Educational Psychology, 28/e By Gina Pannozzo

CARD HOLDERS. ID cards and security passes: individual and safe.

Homemade Facial Scrubs. A simple way I have a free website where I post recipes for natural facial scrubs, masks and I am looking for a natural skin

Posing Beauty: African American Images From The 1890s To The Present By Deborah Willis

обливал слезами. Scritto da Insurhent Lor - 07/01/ :06

1001 Forever Beauty Tips -->> Enter Here

Beautiful Woman: Flowers And Butterflies In Hair (Adult Coloring Book) By Sylvie Nicolle

CADENUS AND VANESSA BY JONATHAN SWIFT DOWNLOAD EBOOK : CADENUS AND VANESSA BY JONATHAN SWIFT PDF

Display Of Power: How FUBU Changed A World Of Fashion, Branding And Lifestyle By Daymond John READ ONLINE

When does scholl start on mckinney 2017

the ultimate cheapskates road pdf [PDF] Download The Ultimate Cheapskates Road Map To True Read Download The Ultimate Cheapskates Road Map To True

Coconut Oil For Skin Care & Hair Loss: A Step By Step Guide For Using Virgin Coconut Oil For Youthful Skin And Healthy Hair By Lindsey Pylarinos

Fun Face Painting Ideas For Kids: 40 Step-by-Step Demos By Brian Wolfe;Nick Wolfe

DOWNLOAD OR READ : MANUAL JAWBONE ICON PDF EBOOK EPUB MOBI

English Eccentric: A Celebration Of Imaginative, Intriguing And Truly Stylish Interiors By Ros Byam Shaw

М. РАДТКЕ M. RADTKE. Studia Culturae: Вып. 4 (34): Photo: М. Радтке. С Гамбургский университет изящных искусств

ИЗДАЊА УЧИТЕЉСКОГ ФАКУЛТЕТА ЕНГЛЕСКИ ЈЕЗИК ЗА СТУДЕНТЕ УЧИТЕЉСКОГ ФАКУЛТЕТА АЛЕКСА БРКОВИЋ РАЗВОЈНА ПСИХОЛОГИЈА 1 АЛЕКСА БРКОВИЋ

Down And Out In Paris And London (Penguin Modern Classics) By Orwell, George On 27/09/2001 New Edition

The Travels Of A T-Shirt In The Global Economy: An Economist Examines The Markets, Power, And Politics Of World Trade. New Preface And Epilogue With

Oleg Proshkin. Abstract

Canning & Preserving: Jams, Jellies, Conserves, Preserves, Butters And Marmalades By Patrick Regina READ ONLINE

If you are searching for a book by Mrs Elizabeth Ashley 50 Easy Essential Oil Recipes for Skin Care Products for Dry Skin - Make Your Own Anti-Aging

Essential Oils For Beginners: The Ultimate Guide To Essential Oils Recipes For Hair, Skin & Weight Loss By Jane Forman

Natural Hair Growth Secrets: How To Grow Natural Hair Long By Argena Hall READ ONLINE

A few notes about PDF patterns from Designs by Jude...

A Beautiful Anarchy: When The Life Creative Becomes The Life Created By David duchemin READ ONLINE

The Merry Wives Of Henry VIII: A Tudor Spoof Collection By Claire Ridgway, Ann Nonny

Fashions Of A Decade: The 1970s (Fashions Of A Decade Series) By Jacqueline Herald, Elane Feldman

Indigo: From Mummies To Blue Jeans. By Jenny Balfour-Paul By Jenny Balfour-Paul READ ONLINE

Under The Duvet: Shoes, Reviews, Having The Blues, Builders, Babies, Families And Other Calamities By Marian Keyes

EHSA SOP CREATE PLACARDS FOR LAB LOCATIONS

ВАЖНО И НЕВАЖНО У ДРАМИ ПРОТУВЕ ПИЈУ ЧАЈ ДРАГОСЛАВА МИХАИЛОВИЋА

Acne Cure: Achieve Natural Clear Skin With These Simple Remedies Guaranteed To Cure Acne Fast (Acne Remedy, Acne Cure, Natural Remedies) By Sandy L.

Transcription:

ӨРГӨДӨЛ БӨГЛӨЖ, ИЛГЭЭХ ГАРЫН АВЛАГА Шинэчилсэн огноо: 2016.01.27 2016 он

АГУУЛГА 1. Системд нэвтрэх зааварчилгаа... 3 2. Өргөдөл бөглөж, илгээх зааварчилгаа... 6 Өргөдөл бөглөх үед тааралдах талбаруудыг бөглөх зааварчилгаа... 6 Өргөдөл бөглөх зааварчилгаа... 9 Өргөдөл засах, дутуу бүртгэсэн мэдээллийг нэмж оруулах зааварчилгаа... 21 Буруу үүсгэсэн өргөдлийг устгах заавчилгаа... 23 Өргөдөл илгээх зааварчилгаа... 25 3. Өргөдлийн төлөв түүний тухай ойлголт... 28

1. СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАРЧИЛГАА Энэ бүлэгт Тэтгэлгийн удирдлага системд нэвтрэх зааврыг өгнө. Санамж: Гарын авлагыг гарсан өөрчлөлт бүрт шинэчилж байх тул шинэчилсэн хувилбарыг тухай бүрт шинээр татаж үзнэ үү. Гарын авлагын шинэчилсан огноо гарын авлагын нүүр хэсэгт тавигдсан байна. Системд нэвтрэхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд: 1. Интернет хөтчийн домэйн хаягийн талбарт esis.edu.mn/grant гэж бичээд enter товч дарахад нүүр хуудас руу орно. 2. Системд нэвтрэх хэсэгт өөрийн бүртгүүлсэн мэйл хаяг, нууц үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар Тэтгэлгийн удирдлага системд нэвтэрнэ. Алхамчилсан заавар: Алхам1 Интернет хөтчийн домэйн хаягийн талбарт esis.edu.mn/grant гэж бичээд enter товч дарснаар сургалтын тэтгэлгийн доорх вэб сайт руу орно.

Алхам2 Нүүр хуудасны баруун дээд хэсэгт байрлах системд нэвтрэх хэсэг дараах байдалтай байна. 1. Бүртгүүлэхэд ашигласан мэйл хаягийг нэвтрэх нэр талбарт оруулна. 2. Өөрийн бүртгүүлсэн нууц үгийг нууц үг талбарт оруулна. 3. Нэвтрэх товчийг дарснаар Тэтгэлгийн удирдлага системд нэвтэрч дараах цонх нээгдэнэ.

Санамж: Тэтгэлгийн удирдлага системд нэвтэрч, өргөдөл бөглөхийн тулд эхлээд системийн эрхийг нээх шаардлагатайг анхаарна уу. Сургалтын тэтгэлгийн нүүр хуудасны гарын авлага хэсгээс Системд нэвтрэх эрх нээх гарын авлага -ыг татаж авч үзнэ үү.

2. ӨРГӨДӨЛ БӨГЛӨЖ, ИЛГЭЭХ ЗААВАРЧИЛГАА Энэ бүлэгт тэтгэлэгт хүсэлт гаргагч нь өргөдлийг хэрхэн бөглөж, хадгалах, өргөдлийн мэдээллийг засах, буруу үүсгэсэн өргөдлийг устгах болон өргөдөл илгээх тухай зааврыг өгнө. Санамж: Өргөдөл гаргагч нь өргөдлийг бөглөж, хадгалах үйлдлийг хийгээд л болсон гэж ойлгож болохгүй. Өргөдлийг илгээх үйлдлийг заавал хийх шаардлагатайг анхаарна уу. ӨРГӨДӨЛ БӨГЛӨХ ҮЕД ТААРАЛДАХ ТАЛБАРУУДЫГ БӨГЛӨХ ЗААВАРЧИЛГАА Энэ дэд бүлэгт өргөдөл бөглөх үед тааралдах олон төрлийн талбарыг бөглөх зааврыг өгнө. 1. Текст талбар: Текст талбарт тоо, үсгээс бүрдсэн тэмдэгтийг оруулах боломжтой. Ийм талбарт зөвхөн гараас утга оруулна. Тэмдэгтийг тоог тухайн бичих шаардлагаас хамаарч системээс хязгаарласан байдаг. Жишээ нь 1200 тэмдэгт Текст талбарын харагдах байдал нь доорх байдалтай байна. 2. Тоо талбар: Тоо талбарт зөвхөн тоо л бичнэ. Үсэг, тэмдэгт бичих үед алдаа заана. Тоо талбарын харагдах байдал доорх байдалтай байна. Тоо талбар нь харагдах байдлаараа текст талбартай адилхан байх боловч тооноос өөр тэмдэгт, үсэг оруулах үед алдаа заана. 3. Огноо талбар: Огноо талбар нь талбарынхаа төгсгөл хэсэгт хуанлины зурагтай байна. Огноо талбарт зөвхөн он, сар, өдрийг л системээс харуулсан форматын дагуу бөглөнө. Ихэвчлэн он-сар-өдөр хэвжүүлэлтэй байдаг. Жишээ нь: 1976-02-03 Огноо талбарын харагдах байдал нь доорх байдалтай байна.

Зурагт харуулсны дагуу талбар дээр шууд гараас бичиж оруулах эсвэл хуанлигаас сонгож оруулах боломжтой. 4. Ганцыг сонгох талбар: Ганцыг сонгох талбар нь талбарынхаа төгсгөлд доошоо чиглэлтэй сумны зурагтай байна. Ганцыг сонгох талбарт зөвхөн өгөгдсөн хариултаас л сонгох боломжтой. Гараас утга оруулах боломжгүй. Ганцыг сонгох талбар доорх байдалтай байна. 5. Хайлтын үр дүнг санал болгох талбар: Хайлтын үр дүнг санал болгох талбар нь талбарын төгсгөлд томруулдаг шилний зурагтай байна. Энэ талбарт гараас бичсэн утгын дагуу системд байгаа ижил төрлийн утгуудыг санал болгож харуулна. Мөн томруулдаг шилний зураг дээр дарж дэд цонхонд хайх үгээ бичиж хайж болно. Сонгох боломжтой утга илэрсэн тохиолдолд сонгоно. Тийм утга байхгүй бол гараас бичнэ.

ӨРГӨДӨЛ БӨГЛӨХ ЗААВАРЧИЛГАА Энэ дэд бүлэгт өргөдөл бөглөх алхамчилсан заавар болон өргөдөл бөглөхөд анхаарах зүйлсийн зааврыг өгнө. Өргөдөл бөглөхөд дараах дарааллыг баримтална. Үүнд: 1. Тэтгэлгийн удирдлага системийн үйл ажиллагааны жагсаалтаас Өргөдөл-ийг сонгоход өргөдөл гэсэн цонх нээгдэнэ. 2. Өргөдөл цонхны баруун дээд хэсэгт байрлах Шинэ өргөдөл үйлдэл дээр дарахад тэтгэлэг сонгох гэсэн дэд цонх нээгдэнэ. 3. Тэтгэлэг сонгох дэд цонхны талбаруудыг бөглөөд (өргөдөл бөглөх тэтгэлгээ сонгоод) өргөдөл үүсгэх товчийг дарахад тухайн сонгосон тэтгэлгийн өргөдлийн цонх нээгдэнэ. 4. Өргөдлийн цонх нь 7 алхамтай бүртгэлийн цонх байх бөгөөд алхам бүр дэх шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж хадгална. Жич: Алхам бүр дээр хадгалах үйлдэл хийх боломжтой. Алхамчилсан заавар: Алхам1: Тэтгэлгийн удирдлага системийн дээрх үндсэн цонхноос Өргөдөл үйл ажиллагааг сонгоно. Ингэхэд дараах цонх нээгдэнэ.

Алхам2: Өргөдөл цонхны баруун дээд хэсэгт байрлах Шинэ өргөдөл үйлдлийг дарахад өргөдөл үүсгэх гэсэн дэд цонх нээгдэнэ. Дараах дэд цонх нээгдэнэ. Алхам3: 1. Тэтгэлэг талбарт хүсэлт гаргах тэтгэлгийг сонгоно. 2. Өргөдөл талбарт өргөдлийн төрлийг сонгоно. 3. Цонхны баруун доод хэсэгт байрлах өргөдөл үүсгэх товчийг дарна. Өргөдөл үүсгэх товчийг дарахад өргөдөл бөглөх дараах цонх нээгдэнэ.

Алхам4: Өргөдөл бөглөх цонх нь алхамтай бүртгэлийн цонх байх бөгөөд алхам бүрийн мэдээллийг үнэн зөв бөглөж баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарж хадгална. Ингэхдээ алхам бүрт бөглөсөн мэдээллийг тухай бүрт хадгалах боломжтой. Дараагийн алхам руу шилжихдээ дээрх зурагт харуулсан алхмын нэр дээр дарна.

Алхам бүрийн мэдээллийг хэрхэн бөглөх тухай зааврыг өгье. Өргөдлийн ерөнхий мэдээлэл алхам: Ерөнхий мэдээлэл алхам нь үндсэн мэдээлэл, гэр бүлийн мэдээлэл гэсэн 2 дэд бүлгээс бүрдэнэ. Ерөнхий мэдээлэл бөглөх алхам нь доорх байдалтай байна. 1. Үндсэн мэдээллийг бөглөнө. Үндсэн мэдээлэл хэсэгт чээж зургийг татаж оруулна. 2. Гэр бүлийн мэдээлэл хэсэгт бакалаврт өргөдөл гаргагч гэрлэсэн бол эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эхийн мэдээлэл гэрлээгүй бол эцэг эхийн мэдээлэл, магистр, докторт өргөдөл гаргагч гэрлэсэн бол эхнэр, нөхөр, хүүхдийн мэдээлэл гэрлээгүй бол эцэг эхийн мэдээллийг тус тус оруулна. Гэр бүлийн мэдээллийг бүртгэхдээ дээрх зурагт харуулсан нэмэх товчийг дарахад гэр бүлийн мэдээлэл хэсэгт мөр үүснэ. Нэмэх товчийг ашиглан гэр бүлийн хэдэн ч гишүүний мэдээллийг нэмж оруулах боломжтой. 3. Ерөнхий мэдээлэл алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана. Санамж: Ерөнхий мэдээлэл алхамд мэдээллийг дутуу бөглөөд хадгалах товч дарах эсвэл өргөдлийн дараагийн алхам руу шилжихэд алдаа өгнө. Тухайн алхмын мэдээллийг бүрэн бөглөсний дараа л хадгалах болон өргөдлийн дараагийн алхам руу шилжих боломжтой.

Өргөдлийн холбоо барих алхам: Холбоо барих алхам нь хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг, яаралтай холбоо барих(монголд) гэсэн 4 дэд бүлгээс бүрдэнэ. Дараах байдалтай байна. Холбоо барих алхмын мэдээллийг доорх зааврын дагуу бөглөнө. 1. Хаягийн мэдээлэл хэсэгт өргөдөл бөглөгч нь өөрийн оршин сууж байгаа хаяг болон албан ёсны бүртгэлтэй хаягийг оруулна. Хаягийн мэдээлэл оруулахдаа хаяг дэд бүлэгт байрлах хаяг нэмэх товчийг дарахад хаяг нэмэх гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Дэд цонхны мэдээллийг бөглөж хадгалах товч дарснаар хаяг хэсэгт тухайн оруулсан хаяг нэмэгдсэн байна. Хаяг нэмэх товчийг ашиглан хэдэн ч хаяг нэмэх боломжтой бөгөөд бүртгэлтэй хаяг болон оршин суугаа хаягийг заавал оруулна. Жич: Бүртгэлтэй хаягтаа оршин сууж байсан ч бүртгэлтэй хаяг, оршин суугаа хаягийг үүсгэж ижил хаяг оруулна. 2. Утасны дугаар хэсэгт эргэж холбоо барих боломжтой үргэлж ашигладаг идэвхтэй утасны дугаар оруулна. Утасны дугаарын мэдээлэл оруулахдаа утасны дугаар дэд бүлэгт байрлах утасны дугаар нэмэх товчийг дарахад утасны дугаар дэд бүлгийн доор мөр үүснэ. Үүссэн

мөрийн мэдээллийг бөглөнө. Утасны дугаар нэмэх товчийг ашиглан хэдэн ч утасны дугаар бүртгэх боломжтой. Хамгийн багадаа 1-2 утасны дугаар заавал оруулна. 3. И-мэйл хаяг хэсэгт эргэж холбоо барих боломжтой үргэлж ашигладаг идэвхтэй мэйл хаягийн мэдээлэл оруулна. И-мэйл хаягийн мэдээлэл оруулахдаа и-мэйл хаяг дэд бүлэгт байрлах и-мэйл хаяг нэмэх товчийг дарснаар и-мэйл хаяг хэсэгт мөр үүснэ. Үүссэн мөрийн мэдээллийг бөглөнө. И-мэйл хаяг нэмэх товчийг ашиглан хэдэн ч хаяг бүртгэх боломжтой. Хамгийн багадаа 1-2 и-мэйл хаяг заавал оруулна. 4. Яаралтай холбоо барих хэсэгт монголд байгаа яаралтай үед эргэж холбоо барих хүний мэдээллийг оруулна. Яаралтай холбоо барих хэсгийн мэдээлэл оруулахдаа яаралтай холбоо нэмэх товчийг дарахад тухайн дэд бүлгийн доор мөр үүснэ. Мөрийн мэдээллийг оруулна. Яаралтай холбоо нэмэх үйлдлийг ашиглан хэдэн ч холбоо барих хүний мэдээллийг оруулах боломжтой. Хамгийн багадаа 1-2 хүний мэдээллийг бүртгэнэ. 5. Холбоо барих алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана. Өргөдлийн холбоо барих алхмын 4 дэд бүлгийн мэдээллийг бөглөж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад тухайн алхамд бөглөсөн мэдээлэл хадгалагдана.

Өргөдлийн боловсролын мэдээлэл алхам: Боловсролын мэдээлэл алхам нь боловсрол, тест/шалгалт, шагнал гэсэн 3 дэд бүлгээс бүрдэнэ. Дараах байдалтай байна. Боловсролын мэдээлэл алхмын мэдээллийг доорх зааврын дагуу бөглөнө. 1. Боловсрол хэсэгт өргөдөлд тавигдсан шаардлагын дагуух эзэмшсэн болон одоо сурч байгаа бүх боловсролын мэдээллийг оруулна. Боловсролын мэдээлэл оруулахдаа боловсрол хэсэгт байрлах нэмэх товчийг дарахад боловсролын мэдээлэл гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Боловсрол нэмэх дэд цонхны мэдээллийг бөглөж тийм товчийг дарахад боловсролын мэдээлэл үндсэн цонхонд нэмэгдэнэ. Нэмэх товчийг ашиглан эзэмшсэн боловсролын түвшин бүрийн мэдээллийг нэмж оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг эзэмшсэн боловсролын мэдээллийг бөглөж хадгалсны дараа дахин нэмэх товчийг дарж дараагийн эзэмшсэн боловсролын мэдээллийг бөглөж хадгална. Ингэснээр 2 боловсролын мэдээлэл боловсрол хэсэгт үүснэ. 2. Тест, шалгалт хэсэгт өргөдөл бөглөгч нь өөрийн өгсөн хэлний болон бусад ОУ-д хүлээн зөвшөөрөгддөг тест, шалгалтын мэдээллийг оруулна. Тест, шалгалтын мэдээлэл оруулахдаа тест, шалгалт хэсгийн нэмэх товчийг дарахад тест, шалгалтын мэдээлэл гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Дэд цонхны мэдээллийг

бөглөөд тийм товчийг дарснаар тухайн бөглөсөн мэдээлэл тест, шалгалт хэсэгт нэмэгдэнэ. Нэмэх товчийг ашиглан хэдэн ч удаа тест, шалгалтын мэдээлэл нэмж оруулах боломжтой. 3. Шагнал хэсэгт хэрэв уралдаан, тэмцээн, олимпиадад оролцож шагнал хүртэж байсан бол тухайн хүртсэн шагналын мэдээллийг оруулна. Шагналын мэдээлэл оруулахдаа шагнал хэсгийн нэмэх товчийг дарахад шагналын мэдээлэл гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Дэд цонхны мэдээллийг бөглөөд тийм товчийг дарснаар тухайн бөглөсөн мэдээлэл шагнал хэсэгт нэмэгдэнэ. Нэмэх товчийг ашиглан хэдэн ч шагналын мэдээлэл нэмж оруулах боломжтой. 4. Боловсролын мэдээлэл алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана. Өргөдлийн ажил эрхлэлт алхам: Ажил эрхлэлт алхам нь ажлын түүх, нийгмийн идэвхи, оролцоо гэсэн 2 дэд бүлгээс бүрдэнэ. Дараах байдалтай байна. Ажил эрхлэлт алхмын мэдээллийг дараах зааврын дагуу бөглөнө. 1. Ажлын түүх хэсэгт өргөдөл гаргагч өөрийн урьд нь ажиллаж байсан ажил эрхлэлтийн мэдээлэл болон одоо ажиллаж байгаа ажил эрхлэлтийн мэдээллийг оруулна. Ажлын түүхийн мэдээлэл оруулахдаа ажлын түүх хэсэгт байрлах ажлын түүх нэмэх товчийг дарахад ажлын түүх нэмэх гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Ажлын түүх нэмэх дэд цонхны мэдээллийг бөглөж, хадгалах товчийг дарахад ажлын түүхийн мэдээлэл үндсэн цонхонд нэмэгдэнэ. Нэмэх товчийг ашиглан эрхэлж байсан болон эрхэлж байгаа хэдэн ч ажил эрхлэлтийн мэдээлэл нэмж оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг ажил эрхлэлтийн мэдээлэл бөглөж, хадгалсны дараа дахин нэмэх товчийг дарж дараагийн ажил эрхлэлтийн мэдээллийг бөглөж хадгална. Ингэснээр 2 ажлын түүх хэсэгт үүснэ.

2. Нийгмийн идэвхи, оролцоо хэсэгт өргөдөл бөглөгч нь олон нийтийн ажил, клуб, нам зэрэг нийгмийн идэвхи, оролцооны ажил хийж байсан болон хийж байгаа мэдээлэл оруулна. Нийгмийн идэвхи, оролцооны мэдээлэл бүртгэхдээ нийгмийн идэвхи, оролцоо хэсгийн нэмэх товчийг дарахад нийгмийн идэвхи оролцоо нэмэх гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Дэд цонхны мэдээллийг бөглөөд хадгалах товч дарахад тухайн оруулсан мэдээлэл нийгмийн идэвхи, оролцоо хэсэгт нэмэгдсэн байна. Нэмэх товчийг ашиглан ажиллаж байсан, ажиллаж байгаа хэдэн ч идэвхи, оролцоог нэмэх боломжтой. 3. Ажил эрхлэлт алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана.

Өргөдлийн элсэлтийн мэдээлэл алхам: Элсэлтийн мэдээлэл алхам нь тэтгэлэг авах сургалтын хөтөлбөр, бусад тэтгэлэг, supporting statement гэсэн 3 дэд бүлгээс бүрдэнэ. Дараах байдалтай байна.

Элсэлтийн мэдээлэл алхмыг дараах зааврын дагуу бөглөнө. 1. Тэтгэлэг авах сургалтын хөтөлбөр хэсэгт одоо тэтгэлэг хүсч байгаа сургалтын талаарх мэдээллийг оруулна. Талбар бүрийг үнэн зөв гүйцэт бөглөнө. 2. Бусад тэтгэлэг хэсэгт өмнө нь авч байсан, одоо хүсэлт гаргасан байгаа, одоо сурч байгаа тэтгэлгийн талаарх мэдээллийг оруулна. Бусад тэтгэлгийн мэдээллийг оруулахдаа бусад тэтгэлэг хэсэгт байрлах нэмэх товчийг дарахад тэтгэлэг нэмэх гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Дэд цонхны мэдээллийг бөглөөд хадгалах товч дарахад бусад тэтгэлэг хэсэгт оруулсан мэдээлэл нэмэгдсэн байна. Нэмэх товчийг ашиглан авч байсан, хүсэлт гаргасан байгаа, одоо сурч байгаа тэтгэлгийн мэдээллийг бүгдийг нэмж оруулах боломжтой. 3. Supporting statement хэсэгт асуулт тус бүрийг 1200 тэмдэгтэд багтаан англи хэл дээр бичнэ. (Энэ хэсэг нь зөвхөн СТС-ийн магистр, докторийн өргөдөлд харагдана.) 4. Элсэлтийн мэдээлэл алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана. Өргөдлийн баримт бичиг алхам: Баримт бичиг алхам нь баримт бичиг гэсэн нэг дэд бүлгээс бүрдэнэ. Дараах байдалтай байна. Баримт бичиг алхмыг дараах зааврын дагуу бөглөнө. 1. Баримт бичиг хэсэгт тухайн тэтгэлэгт тавигдсан шаардлагын дагуу баримт бичиг тус бүрийг 1 PDF файл болгон татаж оруулна. Баримт бичгийн мэдээллийг оруулахдаа баримт бичиг хэсэгт байрлах нэмэх товчийг дарахад баримт бичиг нэмэх гэсэн нэртэй дэд цонх нээгдэнэ. Дэд цонхонд татаж оруулах гэж байгаа баримт бичгийн төрлийг сонгож, файлыг татаж оруулаад нэмэх товчийг дарна. Хэрэв таны бүтээл болон бусад баримт бичгийг онлайнаар харах боломжтой бол тухайн холбоосыг оруулж өгч болно. Нэмэх үйлдлийг ашиглан хэдэн ч баримт бичиг нэмж оруулах боломжтой.

Жич: Баримт бичигийн шаардлагыг сургалтын тэтгэлэг вэб сайтын нүүр хуудасны гарын авлага хэсгээс баримт бичигт тавигдах шаардлага гэсэн гарын авлагыг татаж авч үзнэ үү. Баримт бичгийг татаж оруулахаас өмнө тус бүрийг 1, 1 PDF файл болгон бэлдсэн байвал зохино. 2. Баримт бичиг алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана. Өргөдлийн баталгаажуулалт алхам: Баталгаажуулалт алхам нь ярилцлага гэсэн нэг дэд бүлгээс бүрдэнэ. Энэ алхам өргөдөл бөглөх хамгийн сүүлчийн алхам юм. Дараах байдалтай байна. 1. Ярилцлага хэсэгт ярилцлагын төрлийг сонгоно. Ярилцлагын төрлыг онлайн гэж сонгосон тохиолдолд SkypeID-г заавал оруулж өгнө. (Энэ хэсэг нь зөвхөн СТС-ийн магистр, докторийн өргөдөлд харагдана.) 2. Баталгаажуулалт алхмын мэдээллийг оруулж дуусаад цонхны баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарахад уг алхмын мэдээлэл хадгалагдана. Баталгаажуулалт алхам нь өргөдөл бөглөх сүүлийн алхам тул хадгалах товч дарсны дараа хаах товч дарж бөглөсөн өргөдлийг жагсаалт хэлбэрээр харуулах анхны цонх руу шилжинэ. Санамж: Өргөдөл бөглөх алхам бүр дээр хадгалах товч дарахад өмнөх алхмын бөглөсөн мэдээлэл хамт хадгалагдана. Мөн өргөдөл бөглөгч нь өргөдлөө илгээх үйлдэл хийгээгүй тохиолдолд бөглөж дууссан алхмуудаа хадгалж өргөдлөө хаагаад тухайн өргөдлөө хэдэн ч удаа орж дахин гүйцээж бөглөх, буруу мэдээллийг засах, буруу үүсгэсэн өргөдлийг устгах боломжтой.

ӨРГӨДӨЛ ЗАСАХ, ДУТУУ БҮРТГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ НЭМЖ ОРУУЛАХ ЗААВАРЧИЛГАА Энэ дэд бүлэгт үүсгэсэн өргөдлийн мэдээлэл засах, дутуу мэдээллийг нэмж оруулах зааврыг өгнө. Санамж: Илгээх үйлдэл хийгээгүй үед л өргөдлийн буруу мэдээллийг засах, дутуу мэдээллийг нэмж оруулах боломжтой болохыг анхаарна уу. Тиймээс өргөдлөө илгээхээс өмнө алдааг сайтар шалгаж, буруу болон дутуу мэдээллийг зассаны дараа бүх мэдээлэл зөв гэж үзсэн үед л өргөдөл илгээх үйлдлийг хийнэ үү. Өргөдлийн мэдээлэл засахад дараах дарааллыг баримтална. Үүнд: 1. Тэтгэлгийн удирдлага системийн үйл ажиллагааны жагсаалтаас Өргөдөл-ийг сонгоход өргөдөл гэсэн цонх нээгдэнэ. 2. Өргөдөл цонхны өргөдлийн жагсаалтаас засах өргөдлийн мөрийг идэвхжүүлнэ. 3. Үйлдэл цэснээс өргөдөл засах үйлдлийг дарна. 4. Өргөдөл засах цонх нээгдэхэд дутуу мэдээллийг оруулж, буруу мэдээллийг засна. 5. Зассан мэдээллийг хадгална. Алхамчилсан заавар: Алхам1: Тэтгэлгийн удирдлага системийн дээрх үндсэн цонхноос Өргөдөл үйл ажиллагааг сонгоно. Ингэхэд дараах цонх нээгдэнэ.

Алхам2: Өргөдөл цонхны баруун хэсэгт байрлах өөрийн бөглөсөн өргөдлийн жагсаалтаас засах өргөдлийн мөрийг идэвхжүүлж, баруун дээд хэсэгт байрлах үйлдэл цэснээс өргөдөл засах гэснийг дарахад өргөдөл засах гэсэн нэртэй дараах цонх нээгдэнэ. Жич: Засах өргөдлийн дугаар дээр хулганаар дарж шууд өргөдөл засах цонх руу орох боломжтой. Алхам3

Өргөдөлд дутуу оруулсан мэдээллийг шинээр оруулж, буруу бөглөсөн мэдээллийг зассаны дараа баруун дээд хэсэгт байрлах хадгалах товч дарахад өөрчилсөн мэдээлэл хадгалагдана. Баруун дээд хэсэгт байрлах хаах товчийг дарахад үндсэн цонх руу шилжинэ. Алхам бүрт нэмэх товчийг ашиглан нэмсэн мэдээллийг засах, устгахдаа дараах зааврыг баримтална. Жишээ нь хаягийн мэдээллийг буруу оруулсан гэж үзье. Доорх зааврын дагуу засна. 1. Харандааны зураг дээр дарахад тухайн бүртгэсэн мэдээллийг засах цонх нээгдэнэ. Тухайн цонхонд мэдээллийг засч хадгална. 2. X тэмдэглэгээний зураг дээр дарахад тухайн мөр мэдээлэл шууд устана. БУРУУ ҮҮСГЭСЭН ӨРГӨДЛИЙГ УСТГАХ ЗААВАРЧИЛГАА Энэ дэд бүлэгт буруу өргөдлийн төрөл сонгож үүсгэсэн болон буруу үүсгэсэн өргөдлийг бүхэлд нь устгах зааврыг өгнө. Санамж: Илгээх үйлдэл хийгээгүй үед л буруу үүсгэсэн өргөдлийг устгах боломжтой болохыг анхаарна уу. Тиймээс өргөдлөө илгээхээс өмнө буруу үүсгэсэн өргөдлийг устгаж, зөв өргөдөл үүсгэж илгээнэ. Устгах үйлдэл нь тухайн өргөдлийг бүтнээр устгах тул хэрэв мэдээлэл засах гэж байгаа бол өргөдөл засах үйлдлийг ашиглан хийхийг анхаарна уу. Өргөдөл устгахад дараах дарааллыг баримтална. Үүнд: 1. Тэтгэлгийн удирдлага системийн үйл ажиллагааны жагсаалтаас Өргөдөл-ийг сонгоход өргөдөл гэсэн цонх нээгдэнэ. 2. Өргөдөл цонхны өргөдлийн жагсаалтаас устгах өргөдлийн мөрийг идэвхжүүлнэ. 3. Үйлдэл цэснээс өргөдөл устгах үйлдлийг дарна. 4. Өргөдөл устгах эсэхийг асуусан дэд цонхны тийм гэсэн товчийг дарахад өргөдлийн жагсаалтаас тухайн өргөдөл устана.

Алхамчилсан заавар: Алхам1: Тэтгэлгийн удирдлага системийн дээрх үндсэн цонхноос Өргөдөл үйл ажиллагааг сонгоно. Ингэхэд дараах цонх нээгдэнэ. Алхам2:

Өргөдөл цонхны баруун хэсэгт байрлах өөрийн бөглөсөн өргөдлийн жагсаалтаас устгах өргөдлийн мөрийг идэвхжүүлж, баруун дээд хэсэгт байрлах үйлдэл цэснээс өргөдөл устгах гэснийг дарахад өргөдөл устгах эсэхийг асуусан дараах дэд цонх нээгдэнэ. Тийм гэсэн товчийг дарахад тухайн өргөдөл жагсаалтаас устана. ӨРГӨДӨЛ ИЛГЭЭХ ЗААВАРЧИЛГАА Энэ дэд бүлэгт бөглөж, хадгалсан өргөдлийг хэрхэн илгээх тухай зааврыг өгнө. Санамж: Өргөдөл илгээх товч идэвхтэй болох үед л өргөдөл илгээх боломжтой болно. Энэ товчийг системээс автоматаар тодорхой хугацаанд идэвхгүй болгосон байх бөгөөд өргөдөл бөглөх явцад удахгүй идэвхтэй болно. Нэг төрлийн боловсролын түвшин, тэтгэлэгт нэг л удаа өргөдөл илгээх боломжтой. Тиймээс өргөдөл илгээхээс өмнө мэдээллийн үнэн зөв байдал, дутуу байдлыг сайтар шалгана уу. Өргөдлийг заавал нэг өдрийн дотор бөглөж, илгээх шаардлагагүй бөгөөд өргөдөл хүлээн авах хугацаа буюу хаагдах хугацаа хүртэл бөглөх боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаа дуусахаас өмнө ямар ч өдөр өргөдөл илгээх боломжтой байна. Өргөдөл илгээхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд: 1. Тэтгэлгийн удирдлага системийн үйл ажиллагааны жагсаалтаас Өргөдөл-ийг сонгоход өргөдөл гэсэн цонх нээгдэнэ. 2. Өргөдөл цонхны өргөдлийн жагсаалтаас илгээх өргөдлийн мөрийг идэвхжүүлнэ. 3. Үйлдэл цэснээс өргөдөл илгээх үйлдлийг дарахад тухайн өргөдөл руу орно. 4. Баталгаажуулалт алхам дээр очиж өргөдөл илгээх товч дарна. 5. Өргөдөл илгээх эсэхийг асуусан дэд цонхны өргөдөл үнэн зөв бөглөсөн гэсний урд чеклээд тийм гэсэн товчийг дарна. 6. Өргөдөл илгээгдсэн төлөвтэй болно.

Алхамчилсан заавар: Алхам1: Тэтгэлгийн удирдлага системийн дээрх үндсэн цонхноос Өргөдөл үйл ажиллагааг сонгоно. Ингэхэд дараах цонх нээгдэнэ. Алхам2:

Өргөдөл цонхны баруун хэсэгт байрлах өөрийн бөглөсөн өргөдлийн жагсаалтаас илгээх өргөдлийн дугаар дээр дарж өргөдөл засах цонх руу орох эсвэл цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл цэснээс өргөдөл илгээх гэснийг дарахад тухайн өргөдлийн бөглөсөн цонх руу орно. Санамж: Өргөдлийг илгээхээс өмнө заавал оруулсан мэдээллээ шалгаж Баталгаажуулалт алхам руу орж Өргөдөл илгээх үйлдлийг хийнэ үү. Алхам2 Цонхны баруун дээд хэсэгт байрлах хамгийн сүүлчийн алхам буюу баталгаажуулалт алхам дээр дарахад өргөдөл илгээх товч баруун дээд хэсэгт гарч ирнэ. Өргөдөл илгээх товчийг дарахад дараах дэд цонх нээгдэнэ. Анхааруулгыг уншиж танилцаад өргөдлийг үнэн зөв бөглөсөн гэсний урд байрлах талбарыг чеклээд илгээх товчийг дарахад тухайн өргөдөл илгээгдэнэ. Хэрэв дутуу мэдээлэл оруулсан тохиолдолд илгээгдэх боломжгүй байх бөгөөд системээс анхааруулга өгнө.

3. ӨРГӨДЛИЙН ТӨЛӨВ ТҮҮНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ Энэ дэд бүлэгт өргөдлийн төлөвийн тухай ойлголтыг өгнө. Өргөдлийн төлөв нь дараах төрлүүдтэй байна. Үүнд: Шинэ Илгээгдсэн Хүлээн авсан Буцаагдсан Тэнцсэн Шинэ: Энэ төлөв нь өргөдөл үүсгэж, бөглөж эхэлсэн бөгөөд хараахан илгээгүй байгааг илэрхийлнэ. Илгээгдсэн: Энэ төлөв нь өргөдөл бөглөж хадгалаад, илгээх үйлдэл хийснийг илэрхийлнэ. Илгээсэн төлөвтэй болсон өргөдлийг устгах, дахин засварлах боломжгүй. Хүлээн авсан: Энэ төлөв нь өргөдлийг баримт бичгийн сонгон шалгаруулалтад оруулах боломжтой болсныг илэрхийлнэ. Буцаагдсан: Энэ төлөв нь өргөдлийг баримт бичгийн сонгон шалгаруулалтад оруулах боломжгүй болсныг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл өргөдөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж ойлгоно. Тэнцсэн: Энэ төлөв нь өргөдөл нь шалгаруулалтад орсон бөгөөд дараагийн шатны шалгаруулалтад орох эрхтэй болсныг илэрхийлнэ. Өргөдлийн төлөвийг өргөдлийн жагсаалтаас харах боломжтой. Өргөдлийн төлөв буцаагдсан, тэнцсэн гэсэн төлөвийн аль нэг байгаа бол системийн мэдээ, зурвас хэсгээр дамжуулан буцаагдсан шалтгаан болон дараагийн шатны шалгаруулалт хэзээ хаана болох тухай мэдээлэл өгнө.